Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Авилгын загалмайлсан эцэг гэгддэг Т.Бадамжунай “Эрдэнэт”-ийн захирал болох уу?

“Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирлаар Т.Бадамжунай томилогдох гэж байна гэх мэдээлэл гарч байна.Охин Б.Гаваагаа  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын дарга болгож, өөр бусад хүрээллийн хүмүүсээ ч албан тушаалтай болгоод байгаа Т.Бадамжунайгийн хувьд Эрдэнэтийн захирлын суудал тийм ч том эд биш биз. Гол нь тэр өөрөө хүсч байвал бараг суух хэмжээний тийм оролцоо, гар хөл түүнд бий байх.

Ер нь бол эрх мэдэл, сүр хүч нь ил харагдахгүй ч, цаагуураа нөлөөлөл нь дэндүү томоор хэмжигдэх хүмүүсийн нэгийг Т.Бадамжунайг гэлцдэг. Ямартаа л Н.Энхбаярыг дагаад МАХН руу явсан Ж.Сүхбаатар хэлэхдээ  “Конторын, заалны улс төрөөс нийгмийн улс төр хүчтэй. Нам дамжсан ба хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж, доромжилж даврах вэ? Авлигачдад дайн зарлалаа гэдэг яагаад авилгын мафийн эзэд шорон орохгүй байна. Манай улсын авилгын загалмайлсан эцэг болох Т.Бадамжунай тэргүүлдэг. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэлийн удирдлагад МАН, АН дамжсан далд сүлжээ хэрсэн. Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” хэмээн хэлж ярьж байсан удаатай. Харин Т.Бадамжунай түүний эл үгсэд хариу бариагүй ээ.

Хараад байх нь ээ, Т.Бадамжунайг Ерөнхий менежер байхаас эхлэн нийслэлийн гэгдэх төрийн өмч нохойн замаар орж, газрын  наймаа гэдэг юм утгаараа цэцэглэж, бүр мафижиж, улстөрийг ч улам бохирдуулж, хамаг л муу бүхний суурийг тавьсан гэх мэдээллүүд байдаг аа. Уг нь Т.Бадамжунай нарын хэргийг шалгаж байгаа гэх мэдээлэл ганц нэг гарч байсан ч, төдийлөн өндөр авалгүй дарагдчихаад байдаг.  Бас болоогүй  Т.Бадамжунай эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ихэд шадарлаад байсан нь ганц хоёр жилийн өмнөх явдал. Уг нь Т.Бадамжунайг хуучнаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар УМБГ-т шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсан гэх мэдээлэл 2013  оны хоёрдугаар сард гарч байсан ч бас л чимээгүй болсон. Мөн түүнийг “Хадгаламж банк”-ны 14.5 тэрбумын хэрэгтэй холбогдуулан шалгах ёстой байдаг ч, замхарсан. Бас  Спорт цогцолборын барилга барихаар авсан 450 саяын авлигын хэрэгт холбоотой  гэхчлэн олон хэрэг дуулдаад л өнгөрдөг жишиг тогтсон гэхэд болох юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ZOCHIN
2017-12-22 12:32:14

IIMERHUU YUMNUUD YASAN UHEJ DALD ORDOGGUI HORVOO BOLSON YUM DEE.

Үнэг үг
2017-10-15 19:36:04

Одоо болих хэрэгтэй дээ, Энэ хүний дэмжлэгээр албан тушаалд очсон хүмүүс яг л энэ нөхөртэй адил хүмүүс байх юм, Энэ хүний дэмжлэгийг авч дарга, захирал болсон зарим нэг компаний захиралуудыг яаралтай солих хэрэгтэй дээ

Зочин
2016-10-30 19:06:02

Да ганболд, бадамжунай нар больдоо та нарын эх орноо гэх сэтгэлгүй луйварчид гэдгийг бүрэн ойлгосон. ямар нүүрээрээ энд орж байгаа юм бэ? их гарын луйварчин М.энхболд, элбэгээ хоёрт л хэрэгтэй байан юм байхдаа. шившгийн новшнууд

Улс тор судлаач.
2016-10-30 17:51:03

Т.Бадамжунай гэдэг нохор нь намайг ШУТИС-д багш байхад “оюутан сурагчдаар даалгавраа хийлгэчихээд учрыг нь олохгуй байсан нохор яасан ч том дарга хийж, яасан ч их хууль бус юм хийдэг юм. Энэ Сайханбилэг ч гэсэн ялгаагуй. Цуст аллаг хийхийг хусээ юу.

Ажлын байр