Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Улаанбаатар-дархан чиглэлийн авто замын нээлт энэ сарын 17-нд болно

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор болсон. Одоогоор хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг эхлүүлжээ. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж буй бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил өрнөж байна. Зам тээврийн хөгжлийн сайдын хэлснээр тендерт нь таван компани шалгарч, энэ долоо хоногт техникүүд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болох аж.

Харин шинээр хоёр эгнээ нэмэх ажлыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийхээр болсон. Одоогоор санхүүжилтийн гэрээ хийж, урьдчилсан тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа аж. Энэ сарын 15-нд эхний шатны шалгаруулалт, наймдугаар сарын 15-нд хоёр дахь шалгаруулалт болох юм. Ингэснээр есдүгээр сарын 15-ны дотор ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр