Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Эрдэнэбилэгийг суллахаас шүүх татгалзжээ

Яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргажээ. Өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай шүүхээс мэдээлжээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр