Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Энэ сарын 30-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орно

Зургаадугаар сарын 30-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.

Улаанбаатар хот: 25, 26-нд өдөртөө 23-24 градус, шөнөдөө 12-15 градус хүртэл дулаан байна. Салхи секундэнд 9 м/с хүртэл ширүүсч түр зуурын дуу цахилгаантай бороо орно. 27, 28, 30-нд өдөртөө 16-19 градус, шөнөдөө 9-10 градус хүртэл дулаан байна. Салхи секундэнд 9-10 м/с хүртэл ширүүсч бороо орно.

Баруун аймгуудын нутгаар: 25, 29, 30-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэнд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 25, 29, 30-нд зарим газраар, 26, 27, 28-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 25, 30-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 27, 28-нд нутгийн хойд хэсгээр,  29, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр