Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 92 хувьтай хангажээ

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн 10 дугаар сарын 28-ны өдөр болсон. Тус зөвлөгөөнөөр ОБГ-ын дарга Г.Батбаяр аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамжийн биелэлт, Гал түймрийн болон цаг үеийн мэдээллийг танилцуулсан юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дэд бүтцийн чиглэлээр таван багц ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр ажлын хэрэгжилтийн үнэлгээг гаргасан байна. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд инженерийн байгууламж, өвс тэжээл, ургац хураалт зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг 92 хувьтай хангажээ

Мөн хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн гал түймэр ихэссэн байна. Энэ сарын тоон мэдээгээр 124 удаа гал түймэр гарсан ажээ. Иймээс ОБГ-аас “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай хамтран зорилтот бүлгийн 55 айлын цахилгааны дотор болон гадна монтажийн шинэчлэлийг үнэ төлбөргүй хийсэн зэрэг олон арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Гал түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо, анхаарал болгоомжлол чухал гэдгийг зөвлөгөөний үеэр холбогдох албаныхан онцолж байв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр