Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Охинтой болсны дараа эр хүний амьдрал дээшилдэг болох нь судалгаагаар батлагджээ

Хоёр охинтой болбол бүр сайн уу? Publimetro-гийн бичиж байгаагаар бол хүүхэдтэй болох нь эрэгтэй хүний амьдралыг өөрчилдөг байна. Хүүхэд хайрлах хайр нь хүйснээс үл шалтгаалах боловч охинтой болох нь эрэгтэй хүнд илүү сайнаар нөлөөлдөг гэжээ. Харвардын бизнесийн сургуулийн хийсэн судалгаагаар охинтой болсон эрчүүд, хүүтэй эрчүүдээс илүүтэйгээр амьдралд нь эерэг өөрчлөлт бий болдог гэсэн дүгнэлт гарсан байна. Судалгаагаар охинтой, хүүтэй 50 эцгээс асуулга авч охинтой эрчүүд хүүхэдтэйгээ 60% илүү цагийг зарж, өөрийн сэтгэл хөдлөлийг илүү их ярьдаг болохыг олж тогтоожээ.

Үүнийг эрчүүд охиныхоо байдлаар эмэгтэй хүнийг илүү сайн ойлгож, өөрийнхөө эр хүний үзэл баримтлалыг эргэн харж чаддаг болдгоороо хүүтэй эрчүүдээс эрс ялгардаг хэмээн нэгэн сэтгэл судлаач тайлбарлажээ. Охинтой болох нь эр хүн өөрийн эмзэг зөөлөн талыг ойлгож мэдэх, харилцан ярилцаж, тохиролцож сурах, эмэгтэй хүнийг илүү өндөр үнэлдэг болох зэрэг өөрчлөлтийг авчрах бөгөөд охинтой эрчүүд эмэгтэй хүнд тоомсоргүй хандах явдалд тун ч эмзэг ханддаг байна. Ийм учраас охиноо юунаас ч илүү хайрлаж байгаарай. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр