Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Евровт таван хамгийн халуун зуны улирал болно

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхий дахинд хэт халалт нүүрлэж байгаатай холбоотойгоор баасан гарагт Франц улсын агаарын температур өмнө нь бүртгэгдэж байгаагүйгээр хэт халах төлөвтэй байна. Франц улсын цаг уурын алба өмнөд хэсгийн дөрвөн бүс нутагт түгшүүрийн улаан түвшин зарлажээ. Мөн Франц улсын ихэнх нутгаар түгшүүрийн улбар шар түвшин буюу хоёрдугаар түвшин зарлажээ.
  Түүнчилэн Герман, Польш, Чех зэрэг улсуудад энэ зургаадугаар сард урд өмнө нь халж байгаагүйгээрээ хэт их халалт үргэлжилсээр байна. Испанийн гал сөнөөгчид Каталониягийн 20 жилийн хугацаанд дэгдээгүй аймшигт гал түймэрийг унтраахаар ажиллаж байна.
Баасан гарагт Францын өмнөд хэсэгдэх Гар, Воклюз, Эро, Буш-дю-Рон бүсүүдэд агаарын температур цельсийн 42-45 хэм хүрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс Францийн эрх баригчид усны хэрэглээл хязгаарлаж, олон сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Эрүүл мэндийн сайд Агнес Бузин хэт халалтын улмаас түргэн тусламжийн дуудлага нэмэгдэж байгаад ихээхэн санаа зовж буйгаа телевизийн ярилцлагын үер илэрхийлж, машинд хүүхдүүдээ үлдээхгүй байхыг мөн, өдрийн цагаар гүйх, дасгал хийх зэрэг эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг олон нийтэд уриалсан байна.
Эх сурвалж: BBC NEWS
Б.Хүслэн

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр