Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Духнаасаа шууд доошилсон хамартай хүмүүс нийгмийнхээ ёс суртхууныг ягштал дагадаг

Хүний мөн чанарыг зааж өгдөг бас нэг эрхтэн нь хамар. Хамрыг Ангараг гараг жолооддог.
Духнаасаа шууд доошилсон хамартай хүмүүс хүсэл зориг, нэр хүндэд дуулгавартай захирагдаж, тухайн нийгмийнхээ ёс суртхууныг ягштал дагадаг.
Духныхаа доор хотойж ирээд, доошилсон шулуун хамартай хүмүүс хүний гар харж суухгүй. Монхор хамартай нь маш идтэвхитэй, оролддлого ихтэй, зоримог.
Нумалсандуу монхор хамартай нь харгис, дээрэнгүй, түргэн ууртай. Далдын идэвх чадалтай атлаа түүнийгээ эдэлж чаддаггүй хүмүүс бас нэг тиймэрхүү хамартай байх нь ч үзүүр нь унжуу байдаг. Гавшгай мөртлөө замбараа муутай, олон ааштай, гэнэн. Хүмүүс шантгар хамартай байдаг.
Гүдгэрдүү шантгар хамартай хүн дайтахдаа сайн. Урт хамартнууд сайхан ааштай.
Зузаан хамартай хүн хэрүүлч, шартай, зодоон “төмсөн” хамартнууд даамай, шургуу юм шиг хирнээ халирхай. Урт нимгэн хамартнууд нэг ааштай, хир баргийн нөлөөнд автдаггүй. “нугасан” хамартнууд зориггүй, зөөлөн ааштай, үгэнд оромтгой, атаархуу. Зузаан бадируу атлаа үзүүр нь төмсөрхүү хамартнууд хүсэл зориг ихтэй ч хийх юмаа олж ядсан шинжтэй. Гоё нарийхан “язгууртан” хамартнууд оюун билэг, хүсэл эрмэлзэл нь зохицож байдаг. Том мөртлөө нүдэнд дулаахан хамартай хүмүүс хүчтэй ч идэвх муутай.
Хатуу хамартны хүч тэнхээ, идэвх, зан ааштайгаа сайтар нийлдэг. Огтгор хамартнууд өөдрөг, цагаан цайлган сэтгэлтэй, эрэлт багатай, хааяа салан. Угаараа өргөн хамартай хүмүүсийн сэтгэл амаргүй, зориг хатан. Тэдний тоонд Чингис хаан, Сократ, анхдугаар Питер хаан орох жишээтэй. Хүсэл сонирхол нь явцуу, хар амий боддог хүмүүсийн хамар буруу, жижиг байдаг. Булцгар, үзүүр нь унжуу, өргөн хамартай улс баяр хөөртэй, сэтгэл бадрангуй явдаг. Бүргэл хамартай нь залирхаг, хэрсүү, дотуур тамиртай. Хамрынх нь нүх дэндүү булбарай, өөлсөн юм шиг цэмцгэр, шулуун байвал халирхайн шинж. Хэрүүлч, зөрүүд, хүүеийг мэддэггүй хүний хамрын нүх сартгар байдаг. Хамрынх ни нүх зузаан, цэмцгэр бол тийм хүнтэй хамтран ажиллах, нөхөрлөхөд үнэнч байдгаас гадна хүч чадлаа ухаалаг жолоодож, аливаад төв түвшин, гүндүүгүй ханддаг ажээ.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр