Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Тавантолгойд 8.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

Монголын өмнийн говьд нэгэн бүтээн байгуулалт ашиглалтад орлоо. Тодруулбал, Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өчигдөр болсон байна.

Шинэ авто замын нээлт дээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын эерэг нөлөөтэй. Тухайлбал, нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хувьд үр өгөөж нь нэмэгдэнэ. Мөн жолооч нарыг аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой” хэмээн хэлжээ.

Энэхүү авто замын барилга угсралтын ажлыг 2018 оны 3 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд 30см зузаан бетон суурь, 18см хучилттай, хүнд даацын тээврийн хэрэгслийн тусгай зориулалтын авто зам юм.

Зам ашиглалтад орсноор юуны өмнө уурхай орчмын тоосжилт багасч, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

battulga
2019-07-01 13:02:21

Төсвийн нийт орлогын 80 хувийг уул уурхайгаас орж ирдэг уул уурхайгаа зогсоочихвол монгол улс дампуурна тэгэхээр зөв хөгжүүл

Amgalan
2019-07-01 12:54:26

Уул уурхайн зарим хариуцлагатай компаниуд байх юм зарим нь байгаль орчныг сүйтгэх юм

Tsetseghorol
2019-07-01 12:30:42

neeh urt zam bish c gsn baigali orchind eeltei l zam bainadaa

Bayrt
2019-07-01 12:28:19

Ноогдол ашигаа авъя аа юун ажил вэ?

Ажлын байр