Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өөрөө огцордоггүй, ажил нь ч өөдөлдөггүй, ингээд “гүрийгээд” суугаад байх уу Д.Сарангэрэл сайд аа

МАН парламентынхаа ангид урьд хожид байгаагүй олон эмэгтэйг хөтөлж оруулж ирсний нэг нь өмнөх УИХ-д кноп дарагчаар ажиллаж “туршлага” суусан хүн бол одоогийн Д.Сарангэрэл сайд.
Гэтэл салбарын хүмүүс болон иргэдийн зүгээс Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус, сэтгүүлч мэргэжилтэй хүнээр удирдуулснаас болж сүрьеэгийн халдвар улсын хэмжээнд хяналтаас гарч, төрөхийн хүндрэлээс болж хоёр ээж амиа алдсан гэж шүүмжлээд удаж буй.
Ёс зүйтэй, ёс суртахуунтай, тэгээд төлөвшсөн улстөрч бол огцорч байгааг мэдэгдээд сандал суудлаа чөлөөлчихөөр явдал үүгээр дууссангүй.  Д.Сарангэрэл сайдыг сандлаасаа салж чадахгүй сүрьеэгийн дуулианыг эвтэйхэн намжаачих гэж суух зуур дахиад бүр аймшигтай халдварт өвчний дуулиан залгаж авлаа.  Улсын хэмжээнд нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин тэмбүү эзэлж байна гээд яамныхан өөрсдөө зарлав. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн сарын 12-ны өдөр “Улаан тариа-2” аяныг улс орон даяар орон даяар эхлүүлж байгаагаа мэдэгдэв. Тэгээд яамны сайн хийж чаддаг, өөрсдийгөө рекламдаж чаддаг ажил болох “АЯН” зарлах юм гэнэ. “Тэмбүүгийн эсрэг улаан тарианы аян” кампани өрнүүлж хожим үүгээрээ алдарших юм байх. Дотроо бол хожмын хойно олон түмэн Д.Сарангэрэл сайдын үед тэмбүүгийн эсрэг хоёрдугаар аян өрнүүлж ор мөргүй устгасан шүү” гэж дурсан ярьж, ном зохиолд тэмдэглэх ухааны юм бодож байгаа нь тэр.
Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын мэдээллийн агентлаг англи хэлээр энэ талаарх мэдээллийг олон улсад түгээлээ. Ингэснээр дэлхий дахин Монгол Улс тэмбүүндээ баригдаж, шившгээ дэлгэж байгааг зарлачхаж байгаа юм.
Энэ нь ч яах вэ дүүрсэн хэрэг гэхэд ард түмнээ сүрьеэ, тэмбүү зэрэг халдварт өвчинд нэрвэгдэж энэ нь хэм хэмжээнээс хэтэртлээ тархаах хүртэл нь юу ч мэдэлгүй ажин түжин, таг чиг суусан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ер юу ч болоогүй л юм шиг инээд ханиад болоод “бүр баярлаж хөөрөөд” гүйж,  хүний эрүүл мэндийн бус, гадаадад “зугаалах”-аа чухал болгосоор удаж байна.
Дараагийн асуудал бол авлига
Эрүүл мэндийн салбарт авлига шүглэчихлээ, эмч нар өвчтөнөөс, ар гэрийнхнээс нь чихрийн цуглуулга, цэцэг, авч байна гэж АТГ байнга мэдээлдэг. Аюулт өвчнөөс ангижруулж өгснийх нь төлөө баярласан сэтгэлээ илэрхийлж, хэдэн халуун бууз, ганц нэг чихрийн цуглуулга өгөхөд юуных нь буруу байх вэ хэмээн олон нийт үзсээр ирсэн ч одоо энэ нь газар авч, хэмжээ дамжаа нь нэмэгдсээр бүр жишиг тогтоод байгаа.  Эрүүл мэндийн салбарын авлига одоо ЭМЯ-даа нэвтэрч Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан хуулийн байгууллага цагдан хориод байгаа. Тэр мэргэжилтэн Б.Болорчимэг гэгчийг сайд Д.Сарангэрэлийн халаасны хүн хэмээн хэвлэлүүд бичиж байна.  Учир нь түүнийг туслахаараа ажиллуулж байгаад удалгүй яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газарт эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон аж.
Харин уг мэдээллийн дараа сайд Д.Сарангэрэл “Монгол хоёр залуу мэргэжилтэн, хэлтсийн дарга хийх нь Авлигатай тэмцэх газарт ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй” хэмээсэн байдаг. Хэрэв тухайн үед Д.Сарангэрэл сайд өөрийн туслахаа эрх бүхий албан тушаалд томилуулснаа болиулсан бол өнөөдөр тэр хүн нь хээл хахуулийн хэрэгт холбогдож өөрийнхөө болон сайдынхаа нэрийг шавартай хутгаа ч уу, үгүй ч үү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь ч сайдаа халдаггүй, Д.Сарангэрэл нь ч өөрөө огцордоггүй, ажил нь ч өөдөлдөггүй, ингээд л “гүрийгээд” суугаад байх уу...
 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2019-07-08 09:35:57

энэ нэг балай авгай чинь нүүрээрээ дүүрэн үнэгүй гель шахуулчаад нүүрээрээ ярихаас өөр гавьсан юмгүй,

Зочин
2019-07-05 08:18:17

үнэхээр үнэн сэдэв хөнджээ, хүн муутай адсага шиг ааштай эрүүл мэндийн ажилтнууддаа хэзээч сэтгэл гаргаж үзээгүй дарамт шахаас үүсгэж байдаг муу хүн

Цэрэн(2)
2019-07-05 05:44:28

Урвалж нь 60.000-70.000 үнэтэй(жинхэнэ үнэ нь 25-30.000).Тэгэхээр нэг хүнд хэдээр хийх үү?Наад Наранбаатар гэж нөхөр хүн болгонтой хэрүүл хийдэг шизотой.Та 2 нийлж Монголд монополь тогтоох нээ.Араа бодох хэрэгтэй шүү.

Цэрэн(1)
2019-07-05 05:39:50

Сайдаа!!!Хэдэн жилийн дараа энэ шүдний үнэгүй үзлэгийн үр дүнгээр баахан В,С вирүсийн хүүхдүүд гарах вий дээ.Мөн"ОНОМ"сангийн Наранбаатар гэж нөхөртэй нийлж АНУ-с лабораторийн аппарат үнэгүй тараах нэрээр бизнесс хийхгүй шүү...

Цэрэн(1)
2019-07-05 05:39:44

Сайдаа!!!Хэдэн жилийн дараа энэ шүдний үнэгүй үзлэгийн үр дүнгээр баахан В,С вирүсийн хүүхдүүд гарах вий дээ.Мөн"ОНОМ"сангийн Наранбаатар гэж нөхөртэй нийлж АНУ-с лабораторийн аппарат үнэгүй тараах нэрээр бизнесс хийхгүй шүү...

Зочин
2019-07-04 11:10:26

Нөгөө 1-12 насны хүүхдүүдийн шүдний асуудал худлаа юм бишүү ЗОННЕ шүдний эмнэлэг төлбөр аваад л байх юм.

Зочин
2019-07-03 21:50:23

Харин ч тэмбүү өвчнөөсөө салах хэрэгтэй! Аль ч мэргэжлийн сайд хийгээгүй ажлыг хийх гэж байгаад баярлах хэрэгтэй шүү. Цогцэцэг арьс өнгөний эмч хийх нь яагаав! Залуус төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсээр бх уу

ЗОЧИН
2019-07-03 18:32:34

ТЭМБҮҮ СААД САРАНГЭРЭЛ АВГАЙН ЯАМАН ДАХЬ ШАДАР АВГАЙ НАР ТЭНДЭЭ ЖИЖИГ БУС АВИЛГЫН СҮЛЖЭЭНИЙХЭН !!!

Зочин
2019-07-03 16:10:20

Сарангэрэлд ч асуудал нь байгаа юм биш.Сайд болгосон хүмүүст нь байгаа юм.Өөрөөр хэлбэл Ардын намынханд.Яг үнэндээ Хүрэлсүх сайдаар томилох эцсийн шийдвэрийг гаргасан байж таарна.Тэгхээр огцруулах шийдвэр Хүрэлсүхийнх.Сарангэрэл сайн дураараа огцорч чада

Зочин
2019-07-03 16:04:40

Цаашдаа ЭМ-н сайдаар мэргэжлийн хүнийг нь томилж бай л даа..Тэс өөр сэтгүүлч хүнийг сайдаар томилчихоод бөөн асуудал болгоод суудаг энэ Засгийн газар Их хурал болих ёстой.Яг үнэндээ 90 тэрбумын асуудал Хүрэлсүхийн ЗГ-т ч байгаа нь энэ шүү дээ.

Зочин
2019-07-03 16:02:06

Мөнгө идэхээс өөр эрдэм чадал энэ улс төрд байна уу

Sarangerel
2019-07-03 09:40:18

Sarangereliig uzen ydah umaa yhnuu hunii uriig oilgoh blgui dahin songuulid suraggui bh bga hugatsaandaa jaahan teweereg awgla daa ymar muuhai uls we hun goochlood

Zochin
2019-07-02 23:40:33

Bagsh lambaag goochilsan uu ta nar. Uls turiin muihar zorilgoor ene busguigees uur goochilj chDah yum alga uu ta nart. Uuniig l bohir uls tur geed bgaam sh dee.

Зочин
2019-07-02 22:12:16

Туслахууд нь мөнгө төрөөс мөнгө гуссан гээздээ

Зочин
2019-07-02 22:12:13

Туслахууд нь мөнгө төрөөс мөнгө гуссан гээздээ

Zochin
2019-07-02 17:12:00

Togoond unagadag muu zantai vm mamai mongolchuud shnaar harj sainaar tusuul

Zochin
2019-07-02 17:10:22

Saiddaa bish uu dee nuhduu naad uwchinchin olon jil ywj bgaad odoo ilerch bna shuu ymar neg salbariin said taarj bgaa bish huwi hunii asuudal udurdah cgadwar bwal setguulch bna uu emch bna hen hamaatai vm be er ni uurdsduu hiij chadahgui hiij bgaa tamiin

ажилтан
2019-07-02 16:07:28

харин ч Ламбаа чинь үүний дэргэд мэдрэмжтэй хүн өөрөө мэдэхгүй мэргэжлийн байгууллага болох ХӨСҮТ нь мэдэхгүй өнгөрчээ нямхүү юуч хийхгүй сайдын хүн гээд л онгироод байдаг мөн доод дарга нар нь манай дарга сарангэрэлийг аргалчихсан гээд амраад явчихсан

Зочин
2019-07-02 15:20:33

Ингэж хий дэмий улс төржмхөө болих харагтэй. Шог зураач хөгшин юуч хийхгүй энэ албыг хашаад унтаж байхад юу ч хэлээгүй мөртөө санаачлагатай залуу хүн гарч ирээд олон жил хуримтлагдсан өвчнийг илрүүлж эрч хүчтэй ажиллаж байхад ингэж шогтохоо боливол таарн

Зочин
2019-07-02 12:56:40

sarangerel huurhun yumaa gehdee eruul mendiin salbariig huurhunuur udirdahgui shd eee haha

saidaa
2019-07-02 12:13:02

Tembuu uvchin 90k hursen gesen unen uu

Зочин
2019-07-02 12:12:34

Хүрэлсүхээ энэ сайдаа халаачээ

Зочин
2019-07-02 11:43:19

aylal juulchlaliig horolson amitan tembuutei mongol gej zarlaj baidag erguu huuhen

Zochin
2019-07-02 11:39:47

Harin ch Saraa said chin sain ajillajbgaa shvv uls tur gej hog ymaa

Боржигон овогт Мөнхчулууны Батбаяр
2019-07-02 11:23:10

Энэ ёстой асууудалтай авгай. Яаанаа даа Монгол улс Боловсрол, Эрүүл мэндийг улс төрөөс л ангид байлгамаар байгаа юм даа. Энэ Сарангэрэл гэж ёстой гай юмаа..

Ажлын байр