Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Монос фарм“, “Тэсо“-ийн химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлийн хугацаа дууссан байжээ

Өнөөдөр НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болж, "Химийн хорт болон аюултай бодис импортлогч, хадгалагч байгууллагад хийсэн хяналт шалгалт"-ын дүнг танилцууллаа.
Монгол улсад  Химийн хорт болон аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа 572 аж ахуйн нэгж байна. Үүний 20,3% нь уул уурхайн үйлдвэрлэлд, 8,2% нь хүнсний үйлдвэрлэлд, 19,3% арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, 26,1% нь судалгаа шинжилгээний лаборатори, ерөнхий боловсролын сургуульд, 11,6% импортлогчид, 14,5% бусад  гэсэн нийт 2288 нэр төрлийн химийн бодис хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, үйлдвэрлэлийн салбар хөгжиж байгаатай холбоотойгоор химийн бодисын хэрэглээ ихэсч байна. 
НМХГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 37 обьектын химийн бодисын ашиглалт хадгалалтын байдалд хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтанд хамрагдсан  аж ахуй нэгжүүдийн 5 нь их эрсдэлтэй, 23 нь дунд эрсдэлтэй, 9 нь бага эрсдэлтэй үнэлэгджээ.

Аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Үүнд: 

  • Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй /Сүүнболор ХХК, Цасны хачир ХХК/ үйл ажиллагаа явуулж байна.
  • Химийн хорт болон аюултай бодис ашиглах өөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж ажиллаагүй 
  • Ашиглаж байгаа химийн бодисын хор, аюулын лавлах мэдээллийг бодис бүрт гаргаагүй, ашиглалт, зарцуулалтын бүртгэл хангалтгүй, дотоод хяналт тавьдаггүй 
  • Химийн хорт болон аюултай бодис хадгалж байгаа агуулах нь агааржуулалтгүй, шаардлага хангахгүй байна.
  • Хадгалж байгаа химийн бодисын сав баглаа, боодол нь тухайн бодисын нэр анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарыг анхааруулах дохио үг, тэмдэглэгээгүй  
  • Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллагсдад аюулгүй ажиллагаа, болзошгүй осол, эрсдлээс сэргийлэх болон анхны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулаагүй 
  • Шалгалтанд хамрагдсан байгууллагын 30 хувь нь орон тооны мэргэжлийн химич ажилтангүй,  ХАБ-н асуудал хариуцсан зөвлөл болон орон тооны мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй болзошгүй осол аваарын үед ажиллах сургалтыг дотооддоо зохион байгуулаагүй .
  • “Реактив” ХХК, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлангүй, дотоод хяналтын тайлангүй,  химийн бодисын агуулахад хадгалж байгаа химийн бодиснуудийн хор аюулын лавлагааний мэдээлэл байршуулаагүй, “Улаанбаатар импекс” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлангүй  зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.
  • “Монос фарм”ХХК, “Тэсо”ХХК нь “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, ашиглах, устгах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийн хүчинтэй хугацаа дууссан Ашиглах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн. Зөрчлийн шалтгаан: Аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын талаархи мэдлэг дутмаг,  дотооддоо тавих хяналт хангалтгүй байгаатай холбоотой байна. 

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Улсын /ахлах/байцаагчийн албан шаардлага, албан тушаалтанд 8 албан даалгавар өгч, 6 аж ахуйн нэгжид нийт 11 сая төгрөгний мянган төгрөгний торгууль шийтгэвэр ногдууллаа. 

Цаашид  холбогдох төрийн байгууллагууд дараах ажлуудыг шат дараалан хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

  • Бага хэмжээтэй химийн хорт болон аюултай бодис ашиглаж буй судалгаа шинжилгээний лаборатори, сургууль, алт мөнгөний дарханы газар, хими цэвэрлэгээний газруудаас  химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа зөрчлүүд илэрсээр байгаа тул ашиглалт хадгалалтын байдалд мөрдөгдөх журам шинээр боловсруулах
  • Химийн бодис устгах  ландфилл, устгалын цэг байгуулах хүртэл Улаанбаатар хотод хадгалагдаж байгаа хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодисын хаягдлыг түр аюулгүй хадгалах газрын байршлийг тогтоож өгөх;
  • Байгаль орчны яамнаас химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг шинээр олгох, хугацааг сунгахдаа өмнө ашигласан химийн бодисын бүртгэл, зарцуулалтын тайланг үндэслэн олгох, хэрвээ чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодисын үлдэгдэл байвал зохих зөвшөөрөл бүхий байгууллагын зориулалтын агуулахад шилжүүлсний дараа олгох; 
  • Химийн бодисын зөвшөөрөл, импорт, гаалийн мэдээг цахимжуулах, химийн бодисын шилжилт, хөдөлгөөн, хяналт нэгдсэн мэдээллийн санг бий болгох;

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр