Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дуучин Г.Анхмаагийн дурлалт залуугаар ХХБ-ны О.Орхон тодорчээ

"Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмааг жүжигчин Т.Билэгжаргалтай оюутан ахуй цагаасаа эхлэн үерхэж, дундаасаа нэг охин төрүүлсэн гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Харин тэд хэдэн жилийн өмнө хоёр тийш болж тус тусын амьдралыг хөөх болсон бөгөөд дуучин Г.Анхмаа хоёр дахь амьдралаа албан ёсоор эхлүүлжээ. 

Харин түүний дурлалт залуугаар нэгэн дуулиант эрхэм тодорсон байна. Тэрбээр ХХБ-ны О.Орхонтой албан ёсоор гэр бүл болж байгаа бөгөөд тун удахгүй хуримын зар дуулгаж ч мэдэх нь ээ. 

О.Орхоны хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Д.Эрдэнэбилэг нарын хамтаар багагүй хугацаанд шалгагдаж буй нэгэн. Энэ жил 44 нас хүрч буй тэрбээр дуучин Г.Анхмаатай уулзаж эхлээд багагүй хугацааг үдсэн. Харин энэ жил албан ёсоор харилцаагаа ил болгож гэр бүл зохиохоор шийдээд байгаа тэд өвөрмөц, дуулиант хуримын цувааг үргэлжлүүлэх нь ийн тодорхой болоод байна. 

 

Related image

 

Image result for о.орхон

 

Image result for г.анхмаа о.орхон

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр