Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг Улаанбаатартай холбосон хурдны замыг нээлээ

"Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам”-ын нээлт боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, салбар яамдын сайд нар оролцсон юм.
Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцны буудалтай холбох 32.2 км хурдны замыг 143.2 сая ам.долларын өртгөөр барьжээ. Хоёр урсгал, зургаан эгнээтэй, 6 гүүр, 20 ширхэг нүхэн гарц, 49 ус зайлуулах шугамтайгаас гадна замын хяналтын камер, хурд хэмжигчтэй.  Замын бүтцийн хувьд 20 см асфальтан хучилт, 20 см цементэн суурь, 20 см чулуун суурьтай юм.
 
 
Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд үргэлжлэх бөгөөд буцаж эргэлт, замаас гарах боломж байхгүй тул нэгэнт тус замыг сонгосон бол шинэ нисэх буудал хүрч эргэх боломжтой юм.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ зам бол тууш зам. Тууш замаар 100 км-ийн хурдтай явна. Гэхдээ энэ замын хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. Автобусны зогсоол байхгүй, эргэх тойрох орц гарц байхгүй. Хурдны зам дээр хурд хэмжигч, камер байршуулсан” байгаа хэмээв.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

irgen
2019-07-06 21:56:05

zam daguu uilchilgee baih estoi, zamaasaa garah garzuud bas baigaa yu ? ayul bolvol yah ve ?

Ажлын байр