Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна

Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал  Курахаши Тоширо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан суурин дээр буян тогтож, өсөж арвижихын бэлгэдэл болсон мөнгөн аягыг байрлуулан үндсэн цомын хэлбэрийг гаргажээ. “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал  Курахаши Тоширо “Тоёота мотор корпораци нь Улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж ажиллаад зургаа дахь жилээ угтаж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулагдсан энэхүү цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээв.

Мөн наадмын өдрүүдэд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан “Тоёота” асрыг байршуулж наадамчин олонд наадмын шууд дамжуулалтыг үзүүлэхийн зэрэгцээ олон нийтэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн зөв хангаж зорчих, автомашины аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Тоёотагийн нэрэмжит Цом гардуулах арга хэмжээг 2019 оны долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх аж.

Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хурдан морины уралдаанч хүүхдүүдэд хамгаалалтын 150 ширхэг хувцас бэлэглэж буйгаа өнөөдөр баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсэгт гардуулан өглөө.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр