Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

РАШААН ДОТОР СУУЖ ЗУРАГ АВУУЛСАН ГЭНЭ ҮҮ?

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сайн аав” уран сайхны киногоороо үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн Про Стар фильм дэргэдээ Про Стар дуу бичлэгийн студийг байгуулаад удаагүй байгаа юм. Сошиалаар тархсан дуулиант зурагны эзэн бол Про Стар студийн шинэ артист SNAE01 буюу Н. ЛХАГВАБАЯР юм. Дусал дуслаар гардаг, нүдний өвчин анагаагч гэдгээрээ нутгийн зон олонд алдартай рашаан дотор нүцгэн охидтой сууж зураг авуулдаг Монголоо алдсан гэж олон хүмүүс #SNAE01-г шүүмжлээд байгаа юм. Дээрх зураг нь түүний 2 дахь уран бүтээл ЗУН дууны клипны зураг авалтын үеэр авуулсан зураг гэнэ. Зун цагт тохиолдож болох залуусын бүх л сайн сайхныг дуундаа дуулжээ. Хамгийн гол нь дуундаа эх дэлхийгээ хайрлая, элэг бүтэн баймаар байна гэх уриал-гийг оруулсан нь сонсогчдод ихээхэн таалагдаад байгаа юм. Клипны зураг авалт нь Цэнхэрийн халуун рашааны амралтын газар, элсэн тасархай мөн Архангайн Цэцэрлэг музей зэрэг байгалын үзэсгэлэнт газруудад авагдсан байна. Дусал дуслаар гардаг нүдний рашаан гэж хүмүүст ойлгогдоод байгаа нь худал мэдээлэл бөгөөд зүгээр л байгалын тогтоц хадан дотор ус дүүргэж клипны зураг авсан гэнэ шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

zoloo
2019-07-17 11:46:13

umhii har saltaanuud

zochin
2019-07-16 09:01:30

Baigal delhiide erhelmeer sanagdsin bailgvi de.

Ажлын байр