Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл дууслаа

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагаа дууслаа. Тодруулбал, “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг 7 дугаар сарын 22-ноос nosk.ub.gov.mn хаягт цахимаар бүртгэж эхэлсэн. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 5-ныг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд амралтын өдөр харгалзахгүй 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж 8 дугаар сарын 4-ний өдрөөс 5-ны өдөр шилжих шөнийн 00:00 цагт дууссан юм.

Цахим бүртгэлд нийт 35,003 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. 

Дашрамд дуулгахад, Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд цахимаар хамрагдах хүсэлтээ гаргасан иргэдийн бичиг баримтын бүрдлийг НОСК хүлээн авч, шаардлага хангасан иргэдийн бичиг баримтыг Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулсан түрээсийн  орон сууцанд хамруулах иргэдийг Сонгон шалгаруулах комисст шилжүүлнэ. Сонгон шалгаруулах комиссоос эдгээр орон сууцанд хамрагдах хүсэлт өгсөн иргэдийг “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулах юм. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй ил тод байдлаар зохион байгуулна гэдгийг албаныхан мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр