Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Та бүхэнд ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн эрхлэгч Б.Энхжаргал эмчийн яриаг хүргэж байна

-Жилдээ ХӨСҮТ – н элэгний тасгаар хичнээн хүн хэвтэн эмчлүүлж байна.Зонхилох шалтгаан нь юу байх вэ?

 

 

-Жилдээ ХӨСҮТ – н элэгний тасагт 1400-1500 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Гол шалтгаан нь B C вирусын шалтгаант элэгний архаг үрэвсэл зонхилдог.

-“Элэг бүтэн Монгол” 2016 – хөтөлбөрийн хүрээнд элэгний архаг үрэвсэл, хавдар, B, C вирусын халдварыг бууруулах зорилтод хөтөлбөр эхлээд тодорхой хугацаа өнгөрлөө,  өвчлөлийн байдал хэр буурсан бэ? Анхаарах зүйл юу байгаа вэ?

-Элэгний өвчлөл, элэгний хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлсээр байгаа нь харамсалтай байна. Хавдар буурахгүй байгаагийн гол шалтгаан илрүүлэг шинжилгээ хангалтгүйн улмаас өвчин хожуу үедээ оношлогдож байгаатай холбоотой. Хожуу шатанд энэ өвчин илэрч байгаа учраас нас баралт өндөр байна. Тийм учраас бидэнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг маш их хэрэгтэй.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ боломжийг бий болгосноор хавдрын эрт үеийн илрүүлэгт анхаарч, B C вирүсын оношлогоо, сайн дурын урьдчилан  сэргийлэх вакцинжуулалт явагдаж, B C вирүсын эсрэг эмчилгээнд сайн гэсэн эмнүүд бүгд орж ирсэн. Одоо ард иргэдийн оролцоо идэвхи чухал байна.

С вирүсийг эрт илрүүлж, тоологдсон тохиолдолд С вирүсын эмийг   3 - 6 сар тасралтгүй уухад вирүс идэвхигүй болно.

В вирүсийн хувьд онцлогтой. Насан турш эмийг нь уух шаардлагатай байдаг. B C –вирүстэй тэмцэж чадвал элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хавдраас сэргийлж чадна.

-Элэгний архаг үрэвсэл, хорт хавдрын гол шалтгаан юу байна вэ?

-Сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд төдийгүй манай улсад этанол, 4 хлорт нүүрстөрөгч, хэт ягаан туяа, хар туглага, мөнгөн ус, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг олон шалтгаанаар элэгний эс гэмтэж цочмог, цочмогдуу, архаг үрэвсэл, элэгний хатуурал, хорт хавдар зэрэг өвчлөлүүд нэмэгдэж байна.

Гэвч элэгний архаг үрэвсэл, хорт хавдрын гол шалтгаан нь В, С вирүсийн шалтгаантай 90 хувь, 10 хувь нь архины хэтэрсэн хэрэглээ, таргалалттай холбоотой байдаг.

Вирүсын архаг халдвар тээгчдийн 15-40% нь элэгний хатуурал, хорт хавдар, элэгний дутагдалаар төгсөж байна.

В вирүсийн шалтгаант архаг хепатитын 30%, С вирүсийн шалтгаант архаг гепатитын дараа 60%-д элэгний хатуурал үүсдэг. Элэгний хатуурлын дараагийн шатанд элэгний хавдар үүсээд байгаа юм.

Ikon.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр