Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга өөрийгөө буудсан байжээ

Өчигдөр Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олджээ. Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Энэ талаар тодруулахаар аймгийн ЗДТГ-тай холбогдсон ч "мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар хэллээ.

Дэд хурандаа Л.Болдыг өнгөрсөн зургаадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилсон юм. Л.Болд нь 1985-1988 онд ЗХУ-ын /хуучнаар/ Одесс хотын Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Артиллерийн техникч инженер мэргэжлээр төгссөн. 1988-1990 он хүртэл Ардын армийн 270-р ангид салаан захирагч, ротын захирагч 1991-1994 он хүртэл Зэвсэгт хүчний 210-р ангид Албаны даргын туслах, Албаны дарга 1998-2001 он хүртэл Зэвсэгт хүчний 186-р ангид Засварын тасгийн дарга, Галт хэрэгслийн инженер 2002-2019 он хүртэл ЗДТГ-ын Цэргийн штабт Нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицерын албыг хашиж байгаад хүн юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр