Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сайжрулсан Түлш хуалдан авах картыг ирэх сарын 1-ээс өрхүүдэд тараана

Нийслэлийн зургаан дүүрэгт ашиглах сайжруулсан түлшийг жигд хуваарилах зорилгоор “Сайн түлш” нэртэй картыг ирэх сарын 1-нээс айл, өрхөд үнэгүй тараахаар болжээ.

“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ 40 дундын хангамжийн төв, 500 гэрээт борлуулагчаар дамжуулан иргэдэд нийлүүлнэ. Иргэд гэрээт борлуулагчаас дээрх картаар нэг удаад 3-4 тонн түлш худалдан авах боломжтой.

“Тавантолгой түлш” компани одоогоор нийслэлчүүдийн нэг сар гаруйн хэрэглээ болох 150 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Үүнээс гадна сайжруулсан түлш бэлдэх 500 мянган тонн түүний эд нөөцөлжээ. Мөн үйлдвэр тасралтгүй ажиллаж байгаа учраас сайжруулсан нүүрсний хомстол үүсэх, үнэ нэмэгдэх эрсдэлгүй гэж холбогдох албаныхан үзэж байна.

Мөн сайжруулсан түлш борлуулах цэгийн байршил, хэрэглэх, хадгалах заавар зэрэг мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор гар утасны аппликейшн хөгжүүлж буй аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр