Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Тэр дундаа байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, тодорхой хууль зөрчсөн гэж үзэж “Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянгабаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Тодруулбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй "Монгол газар" компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна.

АРХАНГАЙН ЦУЦЛАГДСАН 13 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУД:

  • “Өлзийт тээл” гэх газрын – 2422 га
  • “Өлийн гол” гэх газрын – 373 га
  • Шийртийн салаа” гэх газрын – 173 га
  • “Өлийн голын адаг” гэх газрын – 539 га
  • “Бодонтын ам” гэх газрын – 739 га
  • “Гүүтийн ам” гэх газрын – 114 га
  • “Харгуйтын ам” гэх газрын – 323 га
  • “Өлзийт тээл 2” гэх газрын – 1652 га
  • “Улаан чулуут” гэх газрын – 144 га
  • “Ястын гол” гэх газрын – 366 га
  • “Ар чулуут 1” гэх газрын – 141 га
  • “Өлийн гол 1” гэх газрын – 1417 га
  • “Гүүтийн амны адаг” гэх газрын – 49 га газруудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Дэрх компаниуд нь “Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаярын эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд гэж үзсэн байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

иргэн
2019-08-29 12:32:07

Засгийн газарт Хүрэлсүхэд баяр хүргэе,Мянганбаяр мэтийн шуналын хүүдийнүүд,хувиа бодсон өөдгүй нохойнуудын эсрэг зөв алхам хийлээ.Нутгийн иргэд үнэхээр хэцүү байна шүү,нөхөн сэргээлт сайн хийлгэх,хийхгүй бол Мянганбаяр мэтийг цаазлах ёстой.

Ажлын байр