Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ОЗОНЫ ДАВХАРГЫН НИМГЭРЭЛИЙН АСУУДЛААР ДЭЛХИЙН ЭРДЭМТЭД МОНГОЛД ЧУУЛНА

 

Хүн төрөлхтөн биднийг сансарын хэт хортой туяанаас манай гаригийн агаар мандалыг бүхэлд нь бүрхэж байдаг озоны давхарга хамгаалж байдаг. Гэвч манай гаригийн озоны давхарга олон жилийн өмнөөс нимгэрч, энэ нимгэрэл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар дэлхийн озоны давхарга 18,78 сая км ам дөрвөлжин хэмжээтэй нимгэрчихээд байгаа юм.

Цэнхэр гаригт маань тулгамдаад байгаа яг энэ асуудлаар нэгэн сонирхолтой, бас шийдэл хайсан хуралдаан Улаанбаатар хотод энэ сарын 26, 27 буюу ирэх даваа, мягмар гаригт болох гэж байна. “Өмнөд азийн орнуудын дундах озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааны ахиц дэвшлийн талаарх бүсийн орнуудын сэдэвчилсэн хуралдаан” нэртэй уг үйл ажиллагаанд Афганистан, Бутан, Бангладеш, БНХАУ, Иран, Мальдив, Монгол, Непал, Пакистан, Өмнөд Солонгос, Шри Ланк улсуудын холбогдох мэргэжилтэн, эрдэмтэд оролцох юм.

Энэ үеэр озон-уур амьсгалд ээлтэй орлуулах ямар төрлийн шинэ технологиудыг хөгжингүй улс орнууд нэвтрүүлж байгаа тухай сонирхолтой үзэсгэлэн гарах аж. Үйл ажиллагаа Holiday Inn зочид буудалд болно. Манай улсыг төлөөлж БОАЖЯ, Озоны үндэсний алба, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо, Монгол дах Нэгдсэн үндэстний байгууллагын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид энэ удаагийн хуралдаанд оролцох аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр