Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй

Фантастик продакшны шинэхэн уран бүтээл “37-Р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийн үзэгчдэд хүрч эхлэх гэж байна.

Нээлтийн өмнөхөн буюу 8-р сарын 28-ны 11:30 цагаас “Ауруг” төвд “37-Р ТОЧКА” ОАК-ны уран  бүтээлчид хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд зөвхөн хэвлэл мэдээллийнхэн гэлтгүй үзэгчид, кино сонирхогчид гээд ирэхийг хүссэн хүн бүхэн хүрэлцэн ирж, уран бүтээлчдээс сонирхсон асуултынхаа хариултыг авах боломжтой юм байна.

Тэд энэхүү үйл ажиллагааны үеэр албан ёсны трейлерээ цацах бөгөөд киноны талаар бүхий л сонирхолтой баримтууд, бусад мэдээллийн дэлгэрэнгүйг үзэгчдэдээ танилцуулна гэлээ. Тухайлбал, 37-Р ТОЧКА киноны хэсэгт 1200 хүнийг нэг дор цуглуулсан нь хамгийн их массыг хамарсан зураг авалт болсон бөгөөд тухайн зураг авалтыг яаж хийсэн, мөн тэр үеийн хувцас, хэрэглэлийг хэрхэн цуглуулсан, кино бүтэх үйл явцын турш өөр ямар онцлог үйл явдлууд болсон талаар бүх сонирхолтой асуултын хариулт энэ өдөр танд нээлттэй байх нь ээ.

Хоёр бүлгээс бүтэх 20 ангит “37-Р ТОЧКА” киног СТАР ТВ болон NTV телевизээр үзэгчдийн хүртээл болгох юм. Мөн СКАЙмедиа видео сан болон дэлхийн хаанаас ч үзэх боломжтой SKYGO үйлчилгээгээр гадаадад амьдарч буй үзэгчид үзэх боломжтой юм.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  •  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр