Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА

Нас жаахан хэвийлээ ч
Налайж навсайж бүү яв
Нэг амсхийж хар өөрийгөө 
Нартын энэхэн хугацаанд
Насандаа жаргалтай амьдар

Гоёж гоодоод хааяадаа
Гоёлын даашинз өмсөөд
Ганган дэгжин хувцаслаж
Гадсан өсгийт жийгээд
Гунхаж шоволзтол алх!

Дураараа нэг сайхан 
Дуртай зүйлээ хий
Дутуу орхисноо гүйцээ
Дуустал нь бүгдийг амжуул 
Дугуй унасан ч яадаг юм бэ?

Ууланд хааяа алх
Уншиж жаахан ном хар
Уран зураг, уянгын драм
Үзэж харах юу байна? 
Үлгэр уншсан ч яадаг юм бэ?

Өрөөл бусдаас суралцаж
Өөх махаа жиндээ барь
Өвчингүй сайхан эрүүл яв
Өөртөө л хайртай, үнэнч бай
Өөр чамд юу хэрэгтэй юм бэ?

Хийсэн үйл хангалттай
Хүслээрээ тааваараа амьдар
Хилийн дээс давж үз
Хормыг зүгээр бүү өнгөрөө
Хүсэл байхад болно ш дээ...

Амралт хэсч хоол чихэхээр
Аялж ийш тийшээ хөдөлж яв
Аргал түүж хонь хариулсан ч 
Аятайхан санагдвал хамаагүй
Аль болох л тааваараа бай!

Насны танагтай дээрээ
Найз нөхөдтэйгээ нийлж 
Наадаж өөрийнхөөрөө бай
Нэг л мэдэхэд эндээс явна
Нэмж жаахан сунгах ч биш!

Хэн нэгэнд албатай юм шиг 
Хүүхэд харах гэж бүү зууралд
Хааяа нэг юу юм бэ гэхээс
Хүний хүүхэд дасгаад юу хийнэ...

Urjee Bataa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр