Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Цэцэрлэгийн эрхлэгч нар их хэмжээний мөнгө завшжээ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд 46 гомдол иржээ. Үүний 11-ийг нь АТГ-т хүргүүлж, 2 гомдолд хэрэг үүсээд буй аж.

Тус зөвлөлд цэцэрлэгийн эрхлэгч нарын талаар хэд хэдэн гомдол ирсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганхуягийн хууль бусаар, дураараа авирладаг үйлдлийн талаар гомдол ирсэн байна. Б.Ганхуяг нь эцэг эхчүүдээс хууль бусаар 14 сая төгрөг авч, хувьдаа ашиглажээ. Мөн шаардлага тавьсан ажилчдадаа ажлаас нь халсан байна.

 

Бас Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа нь цэцэрлэгийн гадна талбай болон ариун цэврийн өрөөг шинэчлэх нэрээр 24.5 сая төгрөгийг авч, хувьдаа завшсан байна.  Мөн өөрийн ойр дотны хүмүүсээ цэцэрлэгт ажилчнаар авч, шаардлага тавьсан багш ажилчдаа хууль бусаар ажлаас халсан зөрчил гаргажээ.

shuud.mn

Б.Энэрэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр