Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нийслэлийн Ерөнхий прокурорын суудлын төлөөх өрсөлдөөн эхэллээ

Нийслэлийн Ерөнхий прокурорын газрын даргыг томилох асуудал ид дундаа явж байна. Нийслэлийн Ерөнхий прокурорын газрын прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ.

Прокурорын газрын даргад хэд хэдэн хүмүүсийн нэр дуулдаж байгаа юм. Тэдний нэг бол орлогч прокурорт нэр дэвшээд нэрээ татаж байсан А.Цэрэнсодном юм. 

Мөн Сонгинохайхщрхан дүүргийн ерөнхий прокурор Ш.Эрдэнэбилэг, Сүхбаатар дүүргийн прокурор Д.Энхтөр , Прокурорын Ерөнхий газрын сургалтын газрын С.Гантулга, Дундговь аймгийн ерөнхий прокурор С.Алтансэлэм нэрлэгдэж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр