Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ц.Нямдорж: Ш.Раднаасэд, Н.Номтойбаяр хоёрыг бүлгээс хасах ёстой шүү

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх гэж УИХ шат шатандаа л асуудалтай байна. Ирц бүрдүүлэхээс эхлээд хүндрэл үүсч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталтлаа гадаад, дотоодод томилолтоор явахгүй байх тухай захирамжийг УИХ-ын дарга гаргаад байгаа юм. Гэсэн ч гишүүд хэлэлцүүлгийн ажиллагаанд бүрэн оролцолгүй хийдүүлсээр байна. Ийм гишүүдийг бусад нь эсэргүүцэж эхэлжээ.

Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн энэ сарын 5-ны хуралдаанд нэр бүхий гишүүд ирээгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тэдэнд Бүлгийн зүгээс арга хэмжээ авах цаг болсон талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Эд нар арай дэндлээ шдээ. Шалтгаангүйгээр алга болчихдог боллоо. Одоо энэ Ш.Раднаасэд, Н.Номтойбаяр хоёрыг намын бүлгээс хасах хүртэл арга хэмжээ авах ёстой шүү" гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бусад гишүүдэд сануулсан байна. Тэд ч Ц.Нямдорж сайдын "санал"-ыг дэмжих хандлагатай хүлээж авчээ. Тиймээс тун удахгүй МАН-ынхан цаг барьдаггүй, УИХ-ын үйл ажиллагааг тасалдаг гишүүддээ хариуцлага тооцож эхлэх бололтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр