Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг НАЙМАН жилээр яллахаар зүйлчилжээ

ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан асуудлыг хамтарсан ажлын хэсэг гарган шалгасан. Энэ хүрээнд салбар хариуцсан сайдаар ажиллаж байсан Б.Батзоригт эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татан шалгасан билээ.

Уг хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлж буй. Одоогоор шүүх хурлын тов зарлагдахыг хүлээсэн байдалтай байгаа аж. Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар зүйлчилсэн байна.

ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ТОДРУУЛБАЛ:

Б.Батзоригийг Эрүүгийн хууль 22.1.3-т зааснаар, “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ” гэж заасан байдаг.

Ж.МЯДАГБАДАМ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр