Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Арслангийнхан ховорхон боломжоо алдах ёсгүй

  ХОНЬ - (3/21-4/19)
Анхаарал болгоомжтой байх нь сайн стратеги. Хүмүүс урам зоригийг тань хуваалцахгүй байж магадгүй. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд зөөлөн бай. Хууль санхүүгийн хэлэлцээр, түүнчлэн аяллын төлөвлөгөөнөөс болж ядарч магадгүй. Эцсийн тохиролцоонд хүрээгүй бол дараа жил хүртэл хүлээх нь зөв. Гэртээ эртхэн харьж гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүл.
 
ҮХЭР - (4/20-5/20)
Санхүүгийн талаар шинэ санаа төрнө. Хэрвээ боломжтой бол мөнгөний чухал шийдвэрээ хойшлуул. Хайртай хүнтэйгээ маргаан үүсгэхээс ухаалгаар зайлсхий. Өөрийгөө давраах хэт эрхлүүлэх нь зарим нэг зүйлийг чамд бодогдуулна. Үхрийн ордныхон эрүүл мэнддээ хайхрамжгүй хандахаа зогсоо.  
 
ИХЭР - (5/21-6/21)
Өнөөдөр бүх зүйл амар хялбар бүтэх болно. Шинэ танилцсан хүн сонирхлыг нь маш их татахаас гадна аялахыг маш ихээр хүсэх болно. Тогтсон хэв маягаа эвдэж, хаашаа чхамаагүй яв. Хэрвээ тэгж чадвал таны амьдрал бас нэг сонирхолтой түүхээр шинэчлэгдэх болно. Хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх бөгөөд оройг романтик өнгөрөөх бололтой. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, ямар нэг алдаа гаргахаас сэргийл.
 
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Гол зүйлээ олж өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд одоо нэг их санаа зовохгүй байх болно. Анхаарлаа төвлөрүүлж ажил. Бизнес санхүүгийн төвөгтэй асуудлаа даван туулахад хэцүү байж болох юм. Cap таны нууцлагдмал зүйлсийн 12-р гэр Ихрийн ордыг дайран өнгөрч баигаа тул зөн билэгтэй төсөөлөл чинь идэвхижих болно. Зүүдээ манахаа мартав. Мөн төрж буй анхны сэтгэгдэл, дотоод мэдрэмжээ анхааралтай сонс. Янаг амрагийн хөнгөмсөг явдлууд ихсэх болно.
 
АРСЛАН - (7/23-8/22)
Хөгжил цэнгэлд дуртай арслангуудын хувьд гэнэтийн тохиол уйтгарт өдрийг орвонгоор нь өөрчилнө. Найзтайгаа уулзсанаар өдрийн аяс өөрчлөгдөх болно. Бусдын амнаас өөрийн асуудлыг шийдвэрлэх гарцаа санамсаргүй олж сонсоно. Гэнэт ирэх боломжуудад бэлтгэлтэй байхаас гадна амьдралд тохиох ховорхон боломжоо алдах ёсгүй. Чухал уулзалтаа цуцлаад ч болтугай найздаа хэрэгтэй үед нь заавал туслаарай.
 
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр таны хувьд ажил хамгийн чухал асуудал байх бололтой. Энэ нь хайртад тань тийм ч таалагдахгүй бөгөөд өөрсдийг нь тоосонгүй хэмээн гомдоллоход хүргэнэ. Урьдчилан тооцоолоогүй явдал тохиолдвол шинэ нөхцөл байдалд амархан зохицохыг хичээ. Санхүүгийн хэлэлцээр байгуулах үед гэнэтийн асуудал гарч ажил саатах магадлалтай. Ажил төрлөө хайр дурлалын харилцаатайгаа холих хэрэггүй.  
 
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Хайр, хамт олны харилцаанд одод эерэгээр нөлөөлнө. Хайрттайгаа харицах харилцаандаа анхаарал хандуул. Одоо хайж байгаа зүйлийг тань таны амьдрал бодитоор өгөх болно. Та бүх хүнийг өөртөө урвуулах гэх боловч чадахгүй. Танд эвгүй байсан ч өөрийхөөрөө бай. Зарим нь таныг хол газар явуулахыг хүснэ. Гэвч энэ төгсгөл биш, энгийнээр харилцаагаа сэргээхийг оролд.
 
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хэдийгээр Хилэнцүүд та нар тийм ч их асуудалгүйгээр өдөр тутмын бизнесээ хөтлөн явуулах боловч өнөөдөр сарны нөлөө, чиг хандлага таагүй байгааг анхаар. Хайрын гараг Цолмон нууцлаг бүхний ард орших Жинлүүрийн орд нарны 12-р гэр рүү шилжинэ. Тиймээс таныг нууцлаг ажил хэрэг даллаж, адал явдал хөөцөлдөж магадгүй. Хэрвээ та хайрын гурвалжинд орооцолдсон бол одоо шийдвэрээ гарга. Та хуучин найз залуутай (эсвэл найз охинтойгоо) холбоогоо дахин сэргээж мэднэ.
 
НУМ - (11/22-12/21)
Таагүй мэдээ эсвэл гэнэтийн уулзалт таныг төлөвлөөгөөгөө өөрчлөхөд хүргэж магадгүй байна. Ямар нэг ач холбогдол багатай зүйлд хэт их цаг зарцуулахаас сэргийл. Машины зогсоолд машинаа буруу тавьж эсвэл хурд хэтрүүлснээс болж торгуулж болзошгүй. Бодож эргэцүүлэхэд таатай цаг бөгөөд та ганцаараа тайван байснаар таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
 
МАТАР - (12/22-1/19)
Өдрийн эхлэлийг эрүүл арга барилаар эхэл. Сэргэлэн байж түнш, өрөөний анд, хамтрагчаа өөртэйгөө хамт спорт заапанд очих эсвэл цэцэрлэгт хүрээлэнд гүйхийг ятгаж чадвал  эрүүл мэнд, сайн сайхан байдлаа сайжруулахад хөгжилтэй, амархан байх болно. Бусдад туслаж, дэмжихийн тулд тэнд оч, танд тусламж хэрэгтэй үед тэд тэнд байх болно. Хайр дурлал, мөнгөний асуудал дээр матрынхны болчимгүй зан байдал, онцгой хобби хүмүүсийн анхаарлыг шууд татна.
 
БУМБА - (1/20-2/18)
Өөрийгөө бусдад бүү ашиглуул. Бусад хүмүүс хүлээн зөвшөөрөх эсэхийг үл харгалзан өөрийгөө эрх чөлөөт хүн гэдгийг нотлон харуул. Албан маягаар бүх ажлаа хий. Ингэснээр таны санаа тодорхой бөгөөд товч байж чадна. Өөрийгөө хэн болохыг нотлон харуулж чадвал хамт ажиллагсдын дунд таны нэр хүнд өсөх болно. Хайртай хүн тань хүүхэдтэй бол танд бэлэн гэр бүлийг авчирч буй хэрэг. Амралтын өдрүүдээ илүү сонирхолтой өнгөрөөхөд бэлд.
 
ЗАГАС - (2/19-3/20)
Эрч хүч, хайр дурлалаас тань үүссэн хэд хэдэн зүйл болно гэдэгт итгэлтэй байж болно. Хайртай хүнтэй бүх Загаснуудад сайхан мэдээ байна. Энэ нь та нарын харилцаа илүү удаан үргэлжилж эсвэл шинээр эхлэх ба хамт байх гэсэн дур хүсэл тань өсөх болно. Харин муу мэдээний хувьд гэвэл таны удирдах, аливаа зүйлийг зохицуулах, хийсэн юм тань бодлоос салдаггүй зан атаархах, сэжиглэх байдал тань хүртэл өснө. Мөн оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс өнөөдөр тийм ч сэтгэл сайхан байхгүй бөгөөд бага зэргийн өвчний шаналал зовоох болно.   

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр