Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хуульчид Ц.Гарамжав гишүүнийг шалгуулахаар АТГ-т хандлаа

Нэр бүхий хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. 

Тэд “УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийнхөө “Монполимет” ХХК-иараа дамжуулан Монголбанктай Арилжааны ерөнхий гэрээ байгуулсан байдаг. 2006 оны 12 сарын 31-нд Монполимет компанитай байгуулсан арилжааны гэрээг дүгнэж, тооцоо нийлээд гэрээг сунгасан байна. Улмаар тус компани Монголбанкинд буюу Монголын төрд төлөх ёстой 13.6 тэрбум төгрөгөө төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор Төвбанк Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан.

Нэхэмжлэлтэй холбоотойгоор Монполимет компаниас 2016 онд тайлбар гаргасан. Тайлбартаа “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-ын 2-ын 1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байдаг. ​Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6-р сарын шүүхийн шийдвэрээр “Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн” байдаг. Татварт төлөх ёстой байсан 13.6 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хэрэгжиж эхэлсэн.

Иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах эрх нээлттэй. Гэтэл давж заалдах гомдол гаргаагүй нь Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй. Тиймээс бид УИХ-ын гишшн Ц.Гарамжавыг АТГ-т шалгуулахаар хандаж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

zaragch
2019-09-23 15:51:43

Zaawal tol ugui bol shorond ni hataa ih hyrlaas zailaach hulgaich awgai ba.

zorig
2019-09-18 21:28:08

Shuugch nar sain ba. Zaawal temtsej toluul. Ylsiig hohirooj ba. Horongiin hyraaj awd toluul. Toroos torso torbymtan awgai boli

555
2019-09-18 21:23:11

Bid buhnii tatwariin mogno zaawal toluul.dawarsan gishuun ba. Shuugch nar shydarga ba amjilt

sywdaa
2019-09-18 21:19:50

Zow zow

Ажлын байр