Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардуулан өглөө

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад 146 сая төгрөгийн үнэ бүхий 11 мотоцикл, нэг Nissan Patrol Y61 загварын туулах чадвар өндөртэй автомашин гардуулан өглөө. Өнгөрсөн онд мөн 14 мотоцикл, нэг Тоёота Лэнд круйзер 76 загварын автомашин олгосон юм.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсийн байгаль орчны хяналтад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилтын хүрээнд хөдөлгөөн дулаан мэдрэгч камер, нисэгчгүй нисэх төхөөрөмж, жи-пи-эс болон сансрын холбооны төхөөрөмж, түймэр унтраах, сэргийлэх зориулалтын багаж хэрэгслээр хангасан билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2019-10-04 22:12:20

С.Амарсайхан сайн ажиллаж байгаад хүмүүс их ам сайтай байгаа шүү.Хуйвалдаж,луйвардаж авдаг мөнгө нь хумигдаад байхаар зарим нөхдүүд харлуулах гэж улайраад байна.

Ажлын байр