Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нийслэлийн иргэдийн спортын viii наадмын cпорт явган аялалын тэмцээн боллоо

Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт “Улаанбаатар – Үндэсний цэцэрлэг хүрээлэн – Богд Хаан уулын зам – Туулын гүүр - Баянзүрхийн товчоо -  Баянзүрх хайрхан – Хар усан тохой - Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аялалын А, Б ангиллын 10 км замыг тууллаа.

Спортын 8 төрлөөр 5 үе шаттай явагддаг энэхүү наадам нь Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлогтой.

Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг тамирчид /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс:

1-р байрт Ц.Рэнчинхорлоо дасгалжуулагчтай, Д.Авирмэд ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо

2-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгино-хайрхан дүүргийн 3-р хороо

3-р байранд Ш.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, С.Энхбаатар ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо

4-р байранд О.Батсаруул дасгалжуулагчтай, Г.Батбаяр ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо

5-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, Ц.Цогт-Од ахлагчтай Сүхбаатар дүүргийн 18-р хороо

6-р байранд Ж.Оюунтуяа дасгалжуулагчтай, Б.Энхбаатар ахлагчтай Хан-Уул дүүргийн 7-р хороо 

7-р байранд Д.Чагнаадорж дасгалжуулагчтай, Д.Алтангэрэл ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо

8-р байранд Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Г.Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо

9-р байранд С.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр