Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Баян-Өлгий аймгийн Бугат сум ЗАСАГ ДАРГАГҮЙ өвөлжих үү?

Баян-Өлгий аймгийн Бугат сум засаг даргагүй удаж байна. Уг нь тус сумын  ИТХ хуралдаанаас  Б.Eрланыг сумын засаг даргаар томилуулах тухай тогтоол гарсан ч аймгийн засаг дарга өнөө хүртэл томилохгүй байгаа аж.

Тодруулбал, тус тогтоолд "Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 18.1.1-г үндэслэн сумын ИТХ 10-р хуралдаанаас тогтоох нь:

1. 2019 оны 6 сарын 28-ний өдрийн 10-р хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 56 хувийн саналаар Бекболат овогтой Eрланыг сумын засаг даргаар нэр дэвшүүлсүгэй.

2. Бекболат овогтой Eрланыг сумын засаг даргаар томилуулахаар аймгийн засаг дарга: А. Гылымхан-д уламжилсугай. Дарга: Х. Хавдалмурат гэсэн гарын үсэгтэй Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ-ын хуралдааны тогтоол " гарсан байна.

Харин аймгийн засаг дарга ямар эрх ашгийн үүднээс Бугат сумын засаг даргыг одоо хүртэл томилоогүй байгаа нь сонин. Энэ тухай бид үргэлжлүүлэн мэдээллэх болно.

Arslan.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр