Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ханиадыг ингээд л дарчихна...

Хүйтэний улирал эхэлж ханиад томууны үе юу юугүй эхлэх нь ээ.  Дөнгөж ханиаж эхлэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед нь гэрийн нөхцөлд хялбар аргаар хэрхэн эмчлэх вэ?

ЗӨГИЙН БАЛААР ХАНИАД ДАРАХ АРГА

Нэг цайны халбага зөгийн балыг цайны гурван халбага шар манжингийн шүүстэй хольж өдөрт дөрвөн удаа, хамартаа дусаана. Тав таван дуслаар, хүссэн цагтаа дусааж болно. Бага насны хүүхдэд шар манжингийн шүүсийг хэрэглэж болно. Нярай хүүхдэд хэрэглэх уусмалыг нэг цайны халбага зөгийн балыг хоёр халбага бүлээн усанд уусгаж бэлтгэнэ. Үүнийгээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгаж болно. Хүүхэд тавгүйтэж, уцаарлаад байвал хамрын нүхийг нь арчиж цэвэрлээрэй.

СҮҮГЭЭР ХАНИАД ДАРАХ АРГА
500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг орой унтахын өмнө ууна. Мөн сүүнд чихэр өвс буцалгаж уусан ч болно. Сүүнд цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ уувал ханиад намдаах үр дүнтэй эмчилгээ болно.

ХИЙ ХАНИАЛГАХ ҮЕД
Чацарганыг нухаж сайн няцлаад 200 гр усанд 10гр-ыг хийж 30 минут буцалгана. Үүнийг хоолны халбагаар өдөрт гурван удаа уугаарай. Цагаан гааны буцалсан шүүсийг мөн ууж болно. Том хүн таван ширхэг янлуйг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр уувал хий ханиалга дарагдана.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2019-10-15 12:06:28

пин гээд эдгэхгүй хорвоо л пин гээд бий болно бас шидэт бүтээлэг

Ажлын байр