Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль хүчний байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, байгууллага хоорондын   уялдаа   холбоог   сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг   зохицуулах   салбар   зөвлөл,   дүүргийн   Цагдаагийн   газраас   санаачлан   “Гэр   бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх, Прокурор,   Цагдаагийн   байгууллагын     уялдаа   холбоог   бэхжүүлэх”   сургалт,   хэлэлцүүлгийг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж байна.

Нээлтийн  үйл  ажиллагаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар  зөвлөлийн  ажлын   албаны  дарга   Л.Нямгэрэл, ЦЕГ-ын   дэд   бөгөөд   Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан   сэргийлэх   ажлыг   зохицуулах   салбар   зөвлөлийн   дарга   Э.Ганбат   болон   дүүргийн  Эрүүгийн   хэргийн   анхан   шатны   шүүх,   дүүргийн   Прокурорын   газар  Нийслэлийн   цагдаагийн удирдах  газар,   дүүргийн  Цагдаагийн   газар зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ.н дарга Э.Ганбат:

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн ИТХ,  СБД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Гэр   бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн Шүүх,Прокурор,   Цагдаагийн   байгууллагын     уялдаа   холбоог   бэхжүүлэх”   нь сургалтыг зохион байгуулж байна. Манай улсад анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч гэр   бүлийн   хүчирхийллээс  урьдчилан   сэргийлэх,   таслан   зогсоох   тал   дээр учир   дутагдалтай байсан юм.

Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж, улмаар 2017-ны 02-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хуулийн   шинэчилсэн   найруулга   мөрдөгдөж   эхэлснээр  хаалттай   хаалганы   цаана үйлдэгддэг уг нуугдмал гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн.

Мөн гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр дүүрэг болгон дээр хамтарсан баг ажиллаж байна. Хамтарсан багийн хувьд тусламж хүссэн иргэдэд туслах, хамгаалах ажлыг хийж гүйцэтгэнэ. Хүчирхийлэгч этгээдрүү чиглэсэн, хүчирхийлэл дахин үйлдэхгүй байхад нөлөөлөх нөлөөллийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Хүчирхийллийн эсрэг үйлчилгээ үзүүлж байгаа хууль хүчний байгууллагууд нэг зорилго, нэг ойлголттой байж энэ төрлийн гэмт хэрэг буурах боломжтой. Зарим иргэдийн хувьд хүчирхийлэл үйлдэж байгаагаа ч мэдэхгүй, би зүгээр л чирсэн, би зүгээр л загнасан гээд зогсож байдаг. Хэрвээ та харилцагч хэн нэгний хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийсэн л бол тэр нь хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг хэлмээр байна. Мөн таныг хүчирхийлж буй мэт мэдрэмж төрж байгаа л бол хамтарсан баг болон цагдаа, хуулийн байгууллагад хандаж зөвөлгөө аваарай гэж хэлмээр байна.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн дарга. цагдаагийн дэд хурандаа Я.Ганбат: 

Arslan.mn

Энэхүү   сургалт,   хэлэлцүүлгээр  гэр   бүлийн   хүчирхийлэлтэй   тэмцэх   үйл ажиллагааг   хэрэгжүүлэх   төрийн   захиргааны   төв   байгууллагууд   болон   хууль   хяналтын байгууллагууд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нэг мөр ойлгож цаашид энэ төрлийн гомдол мэдээлэл нэг бүрийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх,  энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах ажилд дэвшилт гарна гэдэгт итгэлтэй байна. Уг арга хэмжээ   сургалт,   хэлэлцүүлгээр   дуусахгүй  цаашид   нэг   сарын   хугацаанд   гэр   бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр дүүрэн инээмсэглэл” аяныг зохион байгуулах юм. Уг аяны хүрээнд  ухуулга нөлөөлөл, сургалт сурталчилгааны олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Иймээс энэхүү сургалт, хэлэлцүүлэг болон аяны үйл ажиллагаанд та бүгдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор  н.Соёлсайхан:

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хувьд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, зөрчил үйлдэж байгаа этгээдийн зөрчлийг таслан зогсоох дахин давтан гаргахгүй байх хохирогчийн эрх ашиг хаана зөрчигдөж байгаа, зөрчигдсөн эрх ашгийг хэрхэн сэргээх вэ гэдэг дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

Гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, бусадтай харьцахыг нь хязгаарласан бол энэ зөрчилд орно. Энэ нь хохирогчид ямар нэгэн байдлаар гэмтэл учраагүй байна. Дээрээс нь эхний удаагийн үйлдэл бол үүнийг зөрчил гэж үзээд шүүх 7-30 хоног баривчилдаг. Харин тухайн үйлдэл нь гурав ба түүнээс дээш хэвшмэл хандлагатайгаар үйлдэгдсэн, хохирогч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай бол шууд гэмт хэрэг гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн биед гэмтэл учруулсан бол гэмт хэрэг гэж үзэж шүүхээс 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог. Тэгвэл сүхбаатар дүүрэгт  энэ төрлийн нэлээдгүй зөрчлүүдийг илрүүлж, 2018 онтой харьцуулах юм бол 60 хувь өссөн байдалтайгаар шийдээд явж байна.

"Хөөрхөн зүрх" ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь:

Манай байгууллага 2012 оноос хойш жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэнцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч даван туулагч, хүүхдүүдэд нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн сургалтанд жендэрийн мэдрэмжтэй, тогтвортой үйлчилгээг  үзүүлэх талаар “Жендэрийн мэдрэмжтэй агуулга” сургалтыг орлоо. Жендерт суурилсан хүчирхийлэлд Гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэл ордог. Энэ төрлийн хүчирхийлэлийг өөхшүүлж байгаа зүйл бол ялгаварлан гадуурхалт, жендэрийн тэгш бус байдыг бий болгож байгаа нийгмийн хандлага, хэвшсэн ойлголтууд, нийгмээс авч хэрэгжүүлж байгаа зарим нэг алдаа дутагдалтай бодлогууд байдаг. Жендерт суурилсан хүчирхийлэл нуугдмал далд хаалганы цаана үйлдэгддэг. Тиймээс цагдаагийн алба хаагчид болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид энэ тал дээр маш мэдрэмжтэй ажиллах ёстой. Хүчирхийлэлд өртөж буй иргэдийн 90-95 хүвь нь эмэгтэйчүүд  хүүхдүүд байдаг. Бид хүүхдүүдээ багаас нь энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, үүнээс  хэрхэн гарах талаар зааж зөвөлгөө өгдөг байх хэрэгтэй.

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 9 сард гэр бүлийн хүчирхийллийн 2273дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 2265 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 15,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн  гэр бүлийн  хүчирхийллийн улмаас 20  гэмт хэрэг   үйлдэгдсэн ба өнгөрсөн 9 сард хүчирхийлэгчийн гарт нэг иргэн амиа алдсан харамсалтай тоо баримт байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

DR MAXWELL
2019-11-05 07:15:33

Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: 33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL

Ажлын байр