Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Хатуу самар”-ын хугацаа дууссан уу

Төрсөн дүүгийнх нь  хүүхэд хар тамхины хэрэгт холбогдож, хүргэн дүү нь  авлига авч байгаад баригдсан гээд ХЗДХ-ийн сайдын эргэн тойрныхон хар бараан мэдээлэлтэй  байгаа. Гэтэл тэрээр "Өмгөөллийн байгууллагыг цэгцэлмээр байна. Энэ хуулийн төслийг хэлэлцээд хагас жил боллоо. Манай намын мөрийн хөтөлбөрт Өмгөөллийн бие даасан хууль батална гээд заачихсан байгаа.

Өмгөөлөгч нар хэтэрхий замбараагүй болсон байна. Хуульзүйн хувьд учир зүйг нь олж цэгцэлмээр болж. Өмгөөлөгчийн гар, хөл асар их явж байна. Дуртай болгон нь өмгөөлөл хийж, хүний мөнгө саадаг боллоо” гэж ярив.

Үүний дараа олон нийт түүнийг  “Өөрийнхөө салбарын ажлыг, өөрийгөө  шүүмжлээд энэ хүн зүгээр үү” гэж гайхаж эхлэв бололтой.

Хэдэн парламент дамжин суусан “Хатуу самар” гэгддэг энэ сайдыг ах дүү амраг садныхныгаа  дэг журамтай байлгаж чадахгүй байгаа нь түүний  парламентад суух хоногийн тоо гүйцэж байгаатай холбон яригсад ч байна.

“Цаст уулын цагаан арслан цагаа  болохоор шоргоолжинд баригддаг” гэгчээр  шоргоолжинд бариулахгүй юмаа гэхэд  хал үзэж халуун чулуу долоохоос бусдыг үзсэн эрхэм гишүүний  “Хатуу самар” гэгдэж байсан үе ард үлдэж хугацаа нь дуусч   байгаа бололтой дог шүү.

 

С.Цээл     

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2019-11-07 20:37:52

Одоо болсон шуу дээ оороо зайлуул хэлсэн шуу дээ

Ажлын байр