Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргыг шинэчиллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилж, өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх судалгааг дахин явуулахаар болжээ.
 
Энэ хүрээнд 2016 ондоо багтаан, эмзэг бүлгийн болон гэр хороололд амьдардаг айл өрхөөр явж, орлогын бус амьжиргаа тогтоох асуулгад хариулт авах юм байна. 
 
Шинэчилсэн амьжиргааны түвшин тогтоох аргачлалаар 53 үзүүлэлтийг харгалзан үзэх юм байна. Тухайлбал:
  • Тухайн өрхийн тэргүүний боловсрол
  • Ажил эрхлэлтийн байдал
  • Орон сууц, гэр хорооллын алинд нь амьдарч байгаа эсэх
  • Өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, өмчтэй эсэх
  • Тухайн өрх эзэмшсэн газартай эсэх
  • Ундны усаа худгаас авдаг эсэх
  • Удаан эдэлгээтэй цахилгаан бараа, бүтээгдэхүүнтэй эсэх үзүүлэлтүүдийг харгалзан тухайн өрхийн амьжиргааны түвшинг тогтоох юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн сарын орлогыг харгалзан үзэхгүй орлогын бус аргаар ингэж тооцох нь илүү бодитой судалгаа гарна гэж ХНХЯ-нынхан үзжээ.
Б.Сансар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Сараа
2016-11-03 15:47:05

өнөө үед цахилгаан хэрэгсэлгүй айл гэж байх уу.тэгээд ч тэр нь мөнгө олох уу,зарлага л гаргана биз дээ

Ажлын байр