Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Тусгаарлалтын байрнаас гарсан 13 иргэн эрэн сурвалжлагдаж байна гэх мэдэээлэл үндэслэлгүй

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хязгаарлах тухай асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гамшгаас хамгаалах тухай хууль хэрэгжиж байгаа үед иргэний хүлээх үүрэг тодорхой байгаа. Уг хуулийн 37.2-д Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий албан байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг дагаж биелүүлэх тухай заасан байдаг.

Тиймээс шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Торгуулийн арга хэмжээг цагдаа, олон нийтийн цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албан тушаалтнууд авах эрхтэй. Тусгаарлалтын байрнаас гарч байгаа иргэдийг шилжүүлэх журам өнөөдөр нарийвчлагдан гарах болно

Тухайлбал, тусгаарлах байрнаас монгол гэрт очвал өөрийгөө яаж тусгаарлах вэ, нэг өрөө байранд очвол яах вэ гэх мэтчилэн мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллага хамтран гаргаж байгаа. Тусгаарлалтын байрнаас гарсан 13 иргэн эрэн сурвалжлагдаж байна хэмээн хэвлэлээр мэдээлж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Иргэдийн бүртгэл бүгд байгаа. Баян-Өлгий аймагт хоёр, Завханд нэг, Улаанбаатарт хоёр иргэн бичсэн хаягнаасаа өөр газар очсон тохиолдол гарсан. 

Тиймээс бид цаашид тусгаарлалтаас гарахаас 2 хоногийн өмнө хаягийн бүртгэлийг аваад хаягаар нь очиж тодруулга хийх ба 48 цагийн өмнө аймаг, орон нутгийн Онцгой комисст нь нэрсийг урьдчилан явуулах замаар хянан ажиллана.

Тусгаарлалтаас гарсан иргэдийн дэглэм, хяналт сайн байгаа. Үүнд иргэдийн оролцоо ч мөн чухал" гэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.