Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Унах нүхээ өөрөө ухсан тэрбумтан

Баримт 1.Түүний хувьд 1995 онд Сэрүүлэг дээд сургуулийг бизнесийн удирдлагаар төгсчээ. Улмаар Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэлжээр магистр хамгаалсан байна.
 
Баримт 2.Ажлын гараагаа Монголын Үндсэн бүтээмжийн төвөөс эхлүүлсэн Н.Оюундарь Бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр, Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөл, Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөхөөр тус тус ажиллажээ.
 
Баримт 3.У.Барсболдыг Байгаль орчны сайд байх үед буюу 2000-2004 онд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2004-2006 онд Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллажээ. Өөрөөр хэлбэл, сайд асан У.Барболдтой маш ойр шадарлаж явсан хүний нэг нь Н.Оюундарь юм.
 
Баримт 4.2006-2007 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөхөөр ажилласан тэрбээр 2008 онд НИТХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож, 2010 оныг хүртэл БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажилласан байна. Үүнийхээ хажуугаар өөрийн үүсгэн байгуулсан “Бльюмон” группт 2014 оныг хүртэл зөвлөх хийжээ.
 
Баримт 5.Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсны дараа МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулахад Н.Оюундарь Гадаад харилцааны дэд сайдаар очиж байв. Сайд болсон шалтгаанаа тэрбээр “Дэд сайдын албан тушаалд манай намаас 40 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн. Хүн бүр өөрийн мэдлэг, туршлагад үндэслэн өөрийн чадна гэж бодсон ажлын саналаа намын боловсон хүчинд тавьсан.
 
Баримт 6.Тэндээс 5-6 дэд сайдын суудалд өрсөлдсөн. Олон чадварлаг хүн байсан, бид бүгдээрээ шалгалт өгөөд, Гадаад хэргийн дэд сайдад хоёр хүн үлдлээ. Миний ажлын туршлага, шалгалтын дүн ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Гэхдээ бас нэг хүчин зүйл нь би эмэгтэй байсан” хэмээн ярьж байсан удаатай.
 
Баримт 7.2016 оны сонгуульд Н.Оюундарийн өрсөлдөгч нь Сангийн сайд асан С.Баярцогт байв. Сэлэнгэ аймагтаа нэр хүнд, рейтингээрээ босоо явж ирсэн С.Баярцогтыг Н.Оюундарь ялсан нь хэд хэдэн шалтгаантай гэдэг. Нэгдүгээрт, АН-д итгэх сонгогчдын итгэл алдарсан, хоёрдугаарт, түүний өвөө С.Наваан-Юндэнгийн нэр хүнд нөлөөлсөн байдаг.
 
Баримт 8.Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Оюундарь тийм ч сайн имижтэйгээр бүрэн эрхээ дуусгахгүй нь тодорхой болсон. Учир нь, мэдээлэлд ойр байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн нэг нь Н.Оюундарь.
 
Баримт 9.Тодруулбал, 80 хувийн эзэмшлийн “Red star club” нэртэй компани ЖДҮ-ийг дэмжих сангаас 800 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон юм. Үүнтэй холбогдуулж Н.Оюундарь тайлбар өгөхдөө “П.Сэргэлэн сайдын үед шалгуурыг нь хангаад, манай хүүгийн компани зээл авахаар болсон. Тухайн үедээ төсөв хүрэлцэхгүй байсан учраа авч чадаагүй. Тэр нь 2016 он байсан байх аа. Тэгээд Б.Батзориг сайдын үед авсан.
 
Баримт 10.Би зээл авахад нөлөөлөөгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдая гэж асууж байсан.  Бүх шалгуурыг нь хангаад, ном журмынх нь дагуу л авсан.  ЖДҮ-ийг дэмжих сан байна уу, бусад зээлд мэдээлэл сайтай хүн л хамрагдах магадлал өндөртэй байдаг.
 
Баримт 11.Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан.  Зээлийн төлөлт нь тэр аж ахуйн нэгжийн л асуудал” гэж байв.
 
Баримт 12.Мөн тэрбээр “Хүүтэйгээ ярьж байгаад өнөөдрөөс эхлээд зээлийг нь шат дараатайгаар төлөөд явна. Уучлалт гуйх эсэх тухайд бол эсрэг бодолтой байна. Тухайн аж ахуй нэгж ХААХҮЯ-д гурваас дөрвөн удаа зээлд хамрагдах хүсэлтээ явуулж байсан.
 
Баримт 13.Нэлээд удаан хугацааны дараа шалгуур үзүүлэлтдээ хүрч байж тэр зээлийг авсан. Уг нь Ногооны фарм байгуулах гэж байсан юм. ЖДҮХС-гийн зээлээр ямар үлгэр жишээ ч зүйл хийж болдог вэ гэдгийг Монголын ард түмэнд харуулъя гэсэн бодолтой байсан юм” хэмээн ярьж байлаа.
 
Баримт 14.Харин түүний хүү Ч.Бат-Ерөөл “Миний 80 хувийн хувь эзэмшдэг “Рэд Стар Клуб” ЖДҮХСантай 2018 оны 5 сарын 30-ны өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийн 6 сарын 11 -нд санхүүжилт орж ирсэн. Бид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн нарийн ногоо тариалах 4 улирлын хүлэмж барьж иргэдээ экологийн эрүүл нарийн ногоогоор төсөл эхлүүлэн өнөөдрийг хүртэл цаг тухай бүрт зээлээ хуваарийн дагуу төлж төслөө хэрэгжүүлж эхлээд байсан ч сүүлийн өдрүүдэд сошиалаар явсан ЖДҮХС-тай холбоотой асуудал, цаг үеийн байдлаас шалтгаалж 2018 оны 11 сарын 6-ны өдөр зээлийг хугацаанаас өмнө бүрэн барагдуулж дууслаа.
 
Баримт 15.Миний ээж УИХГ Оюундарь манай компаний үйл ажиллагаанд огт оролцдоггүй, үүсгэн байгуулаагүй цэвэр миний үүсгэн байгуулсан компани. Энэ хугацаанд бусдын нэгэн адил арилжааны өндөр хүүтэй зээлээр бизнесээ хийж, татвараа төлж, олон хүнийг ажлын байраар хангаж улсынхаа бүтээн байгуулалтанд жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулья гэж чадан яадан үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг л залуу хүний хувьд хичээж байна.
 
Баримт 16.Энэ зээлийг авахад огт нөлөөлөөгүй гэдгийг бидний он жил дараалан удаа дараа энэ зээлэнд хамрагдах гэж хөөцөлдөж, тэнцэлгүй мөн санхүүжилтгүйн улмаас буцаагдаж байсан түүх, бусдын адил сонгон шалгаруулалтад хамрагдсан байдал, авах гэж буй зээлнийхээ үнийн дүнгээс илүү барьцаа тавьж, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж, яамны коридорт мэргэжилтэнтэй уулзах гэж өдөржин хүлээж зогссон хүлээлтүүдээс харж болно.
 
Баримт 17.Миний эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаанаас болж ээжийн минь нэр төрд төрөөс хулгай хийлээ хэмээн ихээхэн халдаж байгаад хүүгийн хувьд гүнээ эмзэглэж байна. Мөн энэхүү зээлийг ямар нэгэн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж ард иргэдэд өндөр хүүтэйгээр зээлүүлээгүй гэдгээ бас тэмдэглэж байна. Та бүхнээс уучлал хүсье” гэсэн байдаг.
 
Баримт 18. УИХ-ын гишүүний нөхөр нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх ноцтой мэдээллийг хэд хоногийн өмнө хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Тэрбээр “Өнгөрсөн онд нэгэн бүсгүй, өмгөөлөгчтэйгээ ирж уулзан, зөвлөгөө авсан юм. Тэрээр нэг компанид ажиллаж байхад нь захирал нь байнга бэлгийн дарамт үзүүлсээр эцэст нь бэлгийн харьцаанд оржээ. Захиралынх нь эхнэр нэгэн УИХ-ын эмэгтэй гишүүний (МАН-ын) дүү бөгөөд тэрхүү гишүүний нөхөр нь хүртэл бэлгийн дарамт үзүүлж байсан аж.
 
Баримт 19.Эрхэм гишүүний дүү нөхөр болон бүсгүй хоёрын харьцааг мэдээд бүсгүйг компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж баримт бүрдүүлэн цагдаад өгч, эрүү үүсгүүлэн гишүүн эгч нь бас захиа даалгавар өгснөөр 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж 8 жилийн ял авах гэж байгаа талаараа учирлаж ярьсан юм.
 
Баримт 20.Тухайн үед асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжийн талаар зөвлөөд явуулсан, шүүх хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Гэтэл өчигдөр дахиад ирлээ, юу болов гэтэл өнөөх цагдаа, прокурор нь хэргийг яг хуучнаар нь боогоод яллах дүгнэлт үйлдсэн, эрхэм гишүүний захиас болохоор тэр муу “завхай” бүсгүйг заавал шийтгэнэ гэнэ.
 
Баримт 21.Зоригтой бай, шаардлагатай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханд, өөрийн буруутай үйлдлээсээ давсан хариуцлага, ял шийтгэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, бүх талаар тусална гээд явууллаа” хэмээн бичиж байв. Хуульч О.Алтангэрэлийн уг мэдэгдлийн араас тэрхүү УИХ-ын гишүүний нөхөр хэн бэ? гэсэн асуулт хөврөхөд Н.Оюундарь гишүүний нөхөр Чингис байсан тухай зарим хэвлэлээр бичиж байв.
 
Баримт 22.Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор  мэдэгдсэн байдаг. Үүгээр ирэх сонгуульд Н.Оюундарь гишүүн дахин нэр дэвших магадлал нь тун бага юм.
 
Баримт 23.Н.Оюундарь гишүүний гэр бүлийн жилийн орлого нь 5.3 тэрбум. Уг үзүүлэлтээрээ тэрбээр УИХ-ын гишүүдийг тэргүүлж байсан удаатай. Түүний эзэмшилд Сура хаус ХХК, Шөлөндө ХХК, Бльюмон ХХК,     Бльюмон металс ХХК, Софтфлюорити ХХК,
 
Баримт 24.Ньюбулл ХХК, Петротранс ХХК, Боб фрэндс ХХК, Петротранс Топ ХХК, Петротранс Дорнод ХХК, Түрэлт ХХК, Монгол шар Айраг Брювери ХХК, Нарны эрхэс ХХК, Бльюмон Катеринг ХХК, Риаж ХХК, Цэ энд Цэ ХХК, Нью Мохито ХХК, Бльюмон Пропертийс ХХК, Рэд стар клуб ХХК зэрэг нийт 20 гаруй компани байдаг.
 
24tsag.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

irgen
2020-05-17 03:09:45

ynen teneg umaa ene neryyd ni

irgen
2020-05-17 03:09:17

soliotoi avgainhan yasanch ih gadaad nereer nerlesen kompanitai um bedee, shar airag gehiig hyrtel gadaadaas mongolchilson shivshigiin nertei kompaniud mongol helnii daisan baina shdee, haus , new, bluemon properity zergiig hyrtel zygeer l mongol yg shig

Сониуч
2020-04-27 01:00:03

Сэрүүлэг дээд сургууль рейтингээрээ дэлхийд, азид, монголдоо хэдэд жагсдаг вэ? Төгсөгч нь намын даргын хэлсэн өндөөр боловсролтой хүмүүсийн эгнээнд ямар бафр сууринд байх болоо

Сониуч
2020-04-27 01:00:03

Сэрүүлэг дээд сургууль рейтингээрээ дэлхийд, азид, монголдоо хэдэд жагсдаг вэ? Төгсөгч нь намын даргын хэлсэн өндөөр боловсролтой хүмүүсийн эгнээнд ямар бафр сууринд байх болоо