Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Амарбаясгалан, Я. Содбаатар нар өнжиж, намаа удирдан сонгуульд орно

2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн төв штабыг Я.Содбаатар, Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр нар удирдан ажиллаж, нэр дэвшихгүй өнжихөөр болсон байна. Уг нь тэд дэвшсэн бол намдаа нэг нэг суудлыг асуудалгүй авчирхаар улс төрчид. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд Өвөрхангай аймгаас хоёр дахь удаагаа сонгогдон УИХ-д сууж байгаа, сонгогдсон тойрогтоо хамгийн их ажил хийсэн гишүүдийн нэг. Гэсэн ч энэ удаа тэрээр намынхаа гал тогоог барьж, төв штабаа удирдан кординатлхаар сонголтоо хийжээ. Мэдээж туршлагатай, итгэлтэй хүнээ МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгож түлхүүрээ өгсөн нь мэдээж. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хувьд ч ялгаагүй залуу туршлагатай улс төрч, 2016 оны УИХ-ын сонгуульд нам нь 65 суудал авч олонхи болоход мөн намынхаа генсекээр ажиллаж байлаа. Энэ удаагийн сонгуульд Говь-Алтай аймагт нэр нь хүчтэй яригдаж байсан ч тэрээр нэр дэвшихээс татгалзаж, намаа сонгуульд амжилттай оруулах сонголтыг хийжээ. Сөрөг хүчин АН-ын хувьд мөн шилдэг, нуруутай гэсэн улс төрчдөөрөө сонгуулиа удирдуулан ажиллахаар болсон байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдаж амжилттай оролцсон УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Тагнуулийн ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нар АН-ын сонгуулийг удирдана.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Юмжир
2020-05-18 09:53:19

За ждучидээр удирдуулаад байхдаа яадаг байна даа арай юм унахын цондон доо