Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шатахууны үнийг энэ сараас 100 орчим төгрөгөөр бууруулна

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өчигдөр 2020.05.19/ хуралджээ. Хуралдаанд Үндэсний зөвлөлийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл оролцсон байна. Зөвлөлийн хурлаар дараах шийдвэрүүдийг олонхийн саналаар дэмжин, зөвлөмж гаргалаа. 1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууны үнийг энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид зургаан сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих шийдвэрийг гаргав. 2. Мөн 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу аж ахуйн нэгж байгууллагуудын зардлын өртгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар тав хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэжээ. 3. Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурсантай холбогдуулан мөн дахин бууруулах болж байгаа тул бусад шатахууны үнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.