Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЗОН ОЛНЫ НАМ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид

Зон Олны намаас УИХ-ын бүх тойрогт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Нэр дэвшигчдийн 80 хувь нь ЭМЭГТЭЙЧҮҮД, 20 хувьд нь эрэгтэйчүүд нэр дэвшүүлсэн байна. Монгол Улсад өмнө нь аль ч улс төрийн нам эмэгтэйчүүдийг УИХ-ын сонгуульд ийм өндөр хувиар дэвшүүлж байсан түүх байхгүй юм. 2016 онд анх үүсгэн байгуулагдсан Зон Олны нам анхныхаа УИХ-ын ээлжит сонгуульд оролцохдоо ийнхүү хүйсийн тэгш бус байдлыг олны анхааралд оруулж, шинэ түүх бүтээхээр зорьсон бололтой. ЗОН-аас Эмэгтэйчүүдийн Эрх Жендерийн тэгш байдал буюу “ЭЭЖ” мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр сонгуульд өрсөлдөх нь тодорхой болж байна. ЗОН-ын Бага хурал 2020.05.16-нд хуралдаж бүх тойргоос нэр дэвшүүлэх хүмүүсээ урьдчилсан байдлаар зарласан. Нэр дэвшигчдийн хувьд гол төлөв инженер, эмч, багш, архитектор, мэргэжилтнүүдээс бүрдсэн залуу эмэгтэйчүүд улс төрийн талбарт шинэ үзэгдэл болон орж ирж байгааг харж болохоор байна. Нэр дэвшигчдийн жагсаалтад анхаарал татах хэд хэдэн хүн байгаа юм. Тухайлбал Улаанбаатар хотын асуудлаар хурц шүүмжлэлтэй хандаж, жагсаал цуглаан, хурал хэлэлцүүлэг зохион байгуулж хотын удирдлагуудад ажлыг нь "зааж" өгдөг Цоггэрэлийн Уянга УИХ-ын 24-р тойрог буюу СБД-с нэр дэвшихээр нэрсийн жагсаалтад бичигджээ. Ц.Уянга нь "Урбан Иргэдийн Форум" тбб-ийн тэргүүн бөгөөд, хотын түүх, соёл, хотын хөгжлийн асуудлаар баг бүрдүүлэн ажиллаж буй. Мөн тойргоос ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын дарга асан, Хурандаа Шаравын Амгалан УИХ-ын 24-р тойрог буюу СБД-с нэр дэвших нь тодорхой болжээ. Тэрээр ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн "араанд зуугдаад" буй. Өмнөговь аймгийн хувьд ширүүхэн өрсөлдөөн хэдий нь эхэлсэн. Авирын Гантулга УИХ-ын 11-р тойрог Өмнөговь аймагт нэр дэвшинэ. Эрх баригч намуудын хувьд Өмнөговь аймагт мөнгө, эрх мэдлээр "зэвлэгсэн" эрчүүдийг илгээгээд буй. Тэгвэл А.Гантулгын хувьд Өмнөговь аймгийн боловсролтой эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрх баригч намуудын нэр дэвшигчдийн хувьд хүчтэй өрсөлдөгч байх нь. ЗОН-ын дарга Гомбосүрэнгийн Эрдэнэтөгс Чингэлтэй дүүрэгт багаараа өрсөлдөх бол, ЗОН-ын генсек Эрдэнийн Одбаяр УИХ-ын 2-р тойрог Баян-Өлгий аймгаас нэр дэвших нь. Э.Одбаярын хувьд Казак хэлийг идэвхийлэн суралцдаг аж. ЗОН-ын дэргэдэх МОН-ын дарга М.Чимэдтогтох Завхан аймагт өрсөлдөх нь. ЗОН-ын удирдлага Г.Эрдэнэтөгс, Э.Одбаяр, М.Чимэдтогтох нар МАН-аас ЗОН-ыг санхүүжүүлэх санал тавьсныг олон нийтэд ил болгоод буй. ЗОН-ын хувьд 21-ний өдөр нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлэхээр төлөвлөсөн гэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.