Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг албадан ирүүлэхээр болжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг АТГ-аас өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгаж байсан. Улмаар прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын явцад саад учруулсан үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан ч гишүүд хамгаалж үлдэж байсан билээ. Гэвч одоог хүртэл мөрдөн байцаалтад саад учруулж байгаа тул шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлэх ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Сануулахад, УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.