Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Эрдэнэ: Нэр дэвшигчдийн материалыг 100 хувь хүлээлгэн өглөө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаасаа нэр дэвшүүлэх хүмүүсээ эцэслэн сонгосон. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлж, намын дарга С.Эрдэнэ мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Сонгуулийн хуулийн дагуу өнөөдөр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг өглөө. Нэр дэвшигчдийн сонгуульд оролцох эсэх асуудлыг СЕХ-ноос нэр дэвшигчдийн материалыг судалж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргана. Бүрдүүлж өгөх бүх материалыг 100 хувь хүлээлгэж өгсөн. Материал бүрдүүлж байх хугацаанд нэр дэвшигчдийн дунд ямар нэг өөрчлөлт ороогүй. ҮБХ-ноос гаргасан нэрс хэвээрээ байгаа" гэсэн мэдээллийг өглөө. 

Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 46 хувь нь эдийн засагч, санхүүч, 34 хувь нь хуульч мэргэжилтэй, 50 орчим хувь нь залуучууд байгаа юм.

УИХ-ын энэ жилийн сонгуулиар орон нутгийн 20, нийслэлийн 9 буюу нийт 29 тойргоос УИХ-ын 76 гишүүн сонгогдоно. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.