Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ө.Энхтүвшин: Бидэнд тайвшрах өчүүхэн ч шалтгаан алга

   УИХ-ын ээлжит сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ жилийн сонгууль цар тахлын хөл хориотой үеэр болж байгаа учир  халдвар хамгааллын онцгой дэглэмийг мөрдөх шаарпдагатай болж байгаа. 

Тиймээс сонгуулийн үеэр мөрдөх түр журмыг УОК-оос боловсруулжээ. Тус  комиссын өргөтгөсөн хурал өчигдөр  боллоо. Хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургаадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргасан юм. Түүнчлэн  гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгуулийг зохион явуулах гэж байгаатай холбогдуулан СЕХ-той хамтран УОК-оос ажлын хэсэг томилж "Түр журам"-ын төсөл боловсруулжээ. УИХ-ын 2020 оны сонгууль  сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг найман зүйл 50 заалттайгаар боловсруулсан байна. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм,  хугацаа зэргийг тусгасан байна. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад зарим өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үзжээ.

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.