Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дарханд ачааны машин онхолдож, нэг иргэн амиа алджээ

Дархан хотын 16 дугаар багийн “Задгай”-д “Хово” загварын өөрөө буулгагч онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдаж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, ослын тухай дуудлага өчигдөр буюу тавдугаар сарын 25-ны өдрийн 19:42 цагт Онцгой байдлын албанд ирснээр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 19:50 цагт очиход Хово загварын өөрөө буулгагч онхолдож, Дархан хотын иргэн, 45 настай эрэгтэй М автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байжээ. Иргэний цогцсыг тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.