Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усанд живж амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сонгинохайрхан” уулын зүүн талд тогтоол усанд хүн живжээ.Энэ тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 20:11 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22.5 км замыг туулан очиж, 45 минут ажиллаж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн А /25 настай, эрэгтэй/-ын  цогцсыг 5 метрийн гүнээс олж гаргажээ.

Улмаар цогцосыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жавзандуламаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.