Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Нямхүү: Зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарч, шинээр долоон тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

"2020.05.26-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 248 хүний шинжилгээ хийлээ. Үүний 241-д нь халдвар илрээгүй. Үүнд:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 171 хүн
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолооч
  • Орхон аймагт тусгаарлагдсан 46 хүний давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Цэргийн сургуулийн оюутны хувьд тусгаарлагдсанаас хойш 14 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон шийдвэр зөв гэдгийг харуулж байна.

Өнөөдөр мөн сайн мэдээтэй. Зургаан хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. Эдгэрсэн хүмүүс 14 хоног эмчилгээ хийлгэсэн цэргийн сургуулийн оюутнууд.

Өнөө өглөө Алтанбулаг боомтоор 340 иргэн орж ирсэн. Тэднээс 40 хүнийг ХӨСҮТ-д хүлээн авч тусгаарлалаа" гэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.