Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шатахууны үнэ 50-200 төгрөгөөр буурлаа

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийх үеэр АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймагт  АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ" гэв.

2020 оны тавдугаар сарын 23-ны байдлаар:

А-80 авто бензин 50 төгрөгөөр
АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр
АИ-95 авто бензин 200 төгрөгөөр
Дизель түлш 160 төгрөгөөр буурсан.
Өөрөөр хэлбэл, нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 авто бензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ:

А-80 авто бензин-1,350 төгрөг
АИ-92 авто бензин - 1,360 төгрөг
АИ-95 авто бензин 1,800 төгрөг
Дизель түлш - 1,990 төгрөг байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.