Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, “Generation Z” төрийн бус байгууллагатай хамтран “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаалыг аймгийн төвийн “Баганат талбай”-д зохион байгууллаа.
Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ? сэдэвт арга хэмжээний зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ оныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог хангуулах жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд жагсаалд оролцсон гутал бүхэн өөрийн гэсэн өгүүлэмж, утга санааг илэрхийлж, гэмт хэргийн улмаас хохирсон болон хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай бяцхан иргэдийн дуу хоолойг гутлаар дамжуулан хүргэж байгаагаараа онцлог юм.
Arslan.mn
Чимээгүй жагсаалыг шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөл хорио, хязгаарлалт тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс зөвхөн цахим хэлбрээр зохион байгууллаа.
Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө чимээгүй жагсаалд нэгдэн, мэдээллийг олон нийтэд түгээж, хамтран ажиллахыг хүсье.
Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
 
 
Эх сурвалж: БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.