Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Х.Нямбаатар сайдыг шүүмжилсэн гэх хэргээр Б.Навчаад яллах дүгнэлт үйлджээ

2020 оны Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Жүжигчин Б.Навчаад холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. 

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Навчаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүмжилжээ.

Уг асуудлаар Х.Нямбаатар сайд, иргэн Б.Навчааг шүүхэд өгсөн байна.

Энэ талаар Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа "Ийм пост бичээд ял авахаар болж байна даа.Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан!!!! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү.Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан.Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна.Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа" хэмээн нийтэлсэн байна.

Б.Навчаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа аж.


Тэрээр фэйсбүүктээ дараах постыг оруулсан нь түүнийг ийнхүү ял авахад хүргэсэн байна.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Эмээ
2021-01-17 04:09:30

Навчаа ер нь толгойгоо ажиллуулж юмыг судалж байж дуугарч сурахгүй бол ер нь жаахан бодлогогүй орилдог, бүдүүлэгдүү эмэгтэйн араншинтай юм уу гэж би боддог.

Д.Отгонбаяр
2020-12-15 12:43:41

Иймэрхүү эсэргүүцлийн пост маш их тавигдаж байсан шүү дээ. Арай дэндэж байгаа юм биш үү. Навчаагийн тавьсан пост гэмт хэргийн ямар ч шинжгүй, эсэргүүцлээ илэрхийлсэн бна. Навчааг яллахыг эсэргүүцэж бна.

Зочин
2020-12-14 19:23:24

ᠡᠨᠡ ᠴᠬᠢᠨᠢ ᠠᠷᠳᠴᠬᠢᠯᠠᠯ ᠪᠢᠽᠳᠡᠡ ᠡᠷᠺᠬ ᠴᠬᠦᠯᠦᠦ

zochin
2020-12-14 18:56:06

Дааганаас унаад бэртэхгүй Дарвагараас болж бэртэнэ гэж үг байдаг даа